Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн 103 тоот утсанд өнгөрсөн
бямба гараг буюу хүүхдийн баярын шөнө 743 дуудлага ирсэн байна.

Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн 103 тоот утсанд өнгөрсөн бямба гараг буюу хүүхдийн баярын шөнө 743 дуудлага ирсэн байна. Үүнээс 106 дуудпагыг нийслэлийн Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн хүүхдийн түргэнд холбож өгчээ. Дуудлагуудын хувьд төрөхийн 66, осол гэмтэл, архидан согтуурсантай холбоотой 100 дуудлага ирсэн нь өмнөх өдрүүдийн дуудлагаас харьцангуй илүү байсан байна. Түүнчлэн баярын өдрөөр хүүхдийн дуудлагад ханиад томуу болон ходоод гэдэсний хямралын дуудлага зонхилжээ.
Д.Ундрах /24tsag.mn/