Монголын хип хоп ертөнцөд өвөрмөц арга барилаараа фэнүүддээ танил
болж өөрийн гэсэн орон зайг эзэлсэн хамтлаг бол “Татар”. Нэг хэсэг нам
гүм байсан “Татар” хамтлаг 10 жилийнхээ ойн босгон дээр удаан хүлээсэн
фэнүүддээ зориулан олон шинэлэг зүйлсээр бэлэг барихаар бэлтгэл ажлуудаа
хангаад байна.

Монголын хип хоп ертөнцөд өвөрмөц арга барилаараа фэнүүддээ танил болж өөрийн гэсэн орон зайг эзэлсэн хамтлаг бол “Татар”. Нэг хэсэг нам гүм байсан “Татар” хамтлаг 10 жилийнхээ ойн босгон дээр удаан хүлээсэн фэнүүддээ зориулан олон шинэлэг зүйлсээр бэлэг барихаар бэлтгэл ажлуудаа хангаад байна. Төрсөн өдрөө тохиолдуулан фэнүүддээ зориулж шинэхэн уран бүтээлийнхээ дээжсээс нэгтгээд “Нөлөөллөөс дээгүүрт” СD-гээ өргөн барихаас гадна, 10 жилийн ойн хүрээндээ “Нөлөөллөөс дээгүүрт” сэдэвт залуучуудаа уриалсан архины эсрэг аян хэрэгжүүлэх гэж байна. Түүнчлэн тус хамтлагийнхан нөгөөдрөөс эхлэн хоёр сарын хугацаатайгаар Улаанбаатар хотын бүх дүүргүүдээр аялан тоглолтоо хийх юм.
Д.Ундрах /24tsag.mn/