Монголын орчуулагчдын эвлэлийг үүсгэн байгуулж, 20 гаруй жилийн турш
удирдсан соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким саяхан орчуулагч О.Чинбаярт
халаагаа шилжүүлсэн билээ.

Монголын орчуулагчдын эвлэлийг үүсгэн байгуулж, 20 гаруй жилийн турш удирдсан соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким саяхан орчуулагч О.Чинбаярт халаагаа шилжүүлсэн билээ. Ирландын нэрт зохиолч Жеймс Жойсын романыг орчуулсан гэдгээрээ уншигчдад хэдийнэ танил болсон О.Чинбаяр эхний хийх ажлаа залуу орчуулагчид руу чиглүүлжээ. Тодруулбал, МОЭ-ээс МЗХ-той хамтран залуу орчуулагч, оюутнуудын дунд богино өгүүллэгийн орчуулгын уралдаан зарласан байна. МОЭ-ийнхэн залуу орчуулагчдын авьяасыг нээж, дэлхийн сонгодог зохиолын ирээдүйн дуун хөрвүүлэгчдийг бэлтгэх зорилгоор сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаан зарлажээ. Орчуулгын бүтээлүүдийг энэ сарын 1-нээс ирэх сарын 1 хүртэл хүлээн авч дүнг долдугаар сарын 8-нд нийтэд зарлах юм байна.