Өнөөдөр МИАТ-ийн хуучин удирдлагуудын мөнгө угаасан гэх хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид болох байсан ч хойшлогдлоо. Шүүгчдэгч Ч.Хоролсүрэн хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй тул ийнхүү шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Учир нь тэрбээр энэ хугацаанд хоёр ч өмгөөлөгч сольсон байна. Шүүх хурал энэ сарын 10-нд болохоор дахин товлогдлоо.Шүүхээс шүүгчдэгчдийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг хүргэсэн байгаа бөгөөд улсын яллагч хуралдаанд нэр бүхий 14 хүнийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байгаа юм байна.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дүгээр зүйлийн 166.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бульданы Эрдэнэбилэгт, Рословын Бат-Эрдэнэ, Цэен-Ойдовын Орхон, Чинбатын Хоролсүрэн, Н.Гантөмөр, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэгнарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд энэ сарын 20-ны өдөр хүлээн авсан юм.




















































Сэтгэгдэл (1)