зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч тулгын гурван чулуу шиг ажиллах болно

2013-6-03
0
ЖИРГЭХ
АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Сонгинохайрхан дүүрэгт ажиллаа

11АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Сонгинохайрхан дүүрэгт ажиллаа
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж сонгуулийнхаа сурталчилгааны хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1, 13, 24, 27 дугаар хорооны иргэд сонгогчид, Хархорин захын худалдаа эрхлэгчидтэй өчигдөр уулзлаа. Уулзалтын үеэр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнан, энэ удаад дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр танилцуулж, иргэдийн саналыг сонсон, сонирхсон асуултад нь хариуллаа.
Сонгонихайрхан дүүрэгт болсон уулзалтуудад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, СХД-ийн Ардчилсан намын дарга Ө.Пүрэвбаатар нарын хүмүүс хамт оролцсон юм. Тэрбээр уулзалтын үеэр Сонгинохайрхан дүүрэгт 1988 онд хадмынхаа хажууд амьдарч байснаа дурсаж, “Та бид хөршүүд байсан шүү. Тэр үеийн байр хоорондын зай талбайгаа авлигачдад алдаагүйд баярлаж байна. Би Ерөнхий сайд байхдаа аливаа барилга байгууламжийг барихын тулд эхлээд оршин суугчдаас нь асууж бай гэдэг шаардлага тавьж байсан. Авлигачид харин зөрчдөг байсан. Одоо Бат-Үүл дарга ягштал мөрдөж байгаа. Хэрвээ ямар нэг асуудал байвал шүүхээр шийдүүлээрэй. Харин шударга бус, үнэнээс хол байгаа бол хууль таны талд үйлчлэхгүй шүү. Монгол орны газар бүрт, тэр дотроо Сонгинохайрхан дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хүнд байгаа. Ялангуяа бага сургуулийг хүүхдэд нь ойртуулах, гэр цэцэрлэг ажиллуулах, цэцэрлэг олдохгүйгээс хүүхдээ хараад сууж буй ээжүүдийг ажилтай, орлоготой болгох, ахмадууд, залуучуудаа байртай амар тайван амьдрах, хөдөлмөр эрхлэх боломж олгох хэрэгтэй байна. Эдгээр асуудлыг шийдэхээр би мөрийн хөтөлбөртөө тусгасан. Авлигачидтай цаашид ч тууштай тэмцэх болно. Та бүхэн телевизээр харж байгаа байх. МИАТ, Татварынхан гэх мэт том авлигачид гэхэд 40 цэцэрлэг, 12 сургууль, 8 эмнэлэг барих мөнгө иджээ. Авлигачдаас завшсан мөнгийг нь эргүүлэн авах болно. Та бүхэн бас санаж байгаа байх. Намайг Ерөнхий сайд байхад Гаалийн Баатар тэргүүтэй авлигачдыг илрүүлэн төсөв анх удаа ашигтай гарч байсан. Тэгээд ч зогсохгүй тэтгэвэр, цалин нэмсэн. Энэ удаад би сонгуулийн кампани болгон ярьж байгаа юм биш. Би ярьсан л бол хийдэг, хийхийн төлөө тэмцдэг. Дөрвөн жилийн өмнө би залуучуудаа шоронд явуулдаг биш сургуульд явуулдаг Ерөнхийлөгч байна гэж хэлж байсан. Оюутнууддаа би тэтгэлэг олгодог болгож чадсан. Намайг дахин сонговол би шууд ажилдаа орно. Судлах, сурч мэдэх шаардлага байхгүй. Энэ бол миний бас нэг давуу тал. Ард түмэн маань ардчилсан хувьсгалын эхнээс л надтай хамт даарч, хамт жагсаж байсан. Тиймээс би та бүхнийхээ төлөө ажиллах болно.
11
11
11
11
11
УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч тулгын гурван чулуу шиг ажиллах болно. Тэр тулган дээр чанасан цайны дээж ард түмэнд эхэлж очно. Сургууль барих мөнгийг төсөвт суулгана. Байр барих эх үүсвэр болгон Чингис бондоос 800 тэрбум төгрөгийг гаргахаар шийдэж байгаа. Залуучууд байртай болно. Ахмадууддаа доороо сувилалтай цогцолбор барих болно. Эдгээр ажлыг нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Гэр цэцэрлэг ажиллуулснаар 20 гаруй мянган ээж ажлын байртай, бас 100 мянган ээж аав ажил хөдөлмөр эрхлэх боломж бүрдэнэ. Иргэдээсээ асуудаг, тэднийгээ сонсдог болж байна. Сонгинохайрхан бол Монголын хүн амын 10 хувь нь амьдардаг хамгийн том дүүрэг. 2013 онд орон нутаг хөгжүүлэх сангаас 4.3 тэрбум төгрөг танайд хуваариласан байна. Гэтэл хүн ам багатай нэг аймагт 10 тэрбум төгрөг хуваарилсан байна билээ. Үүнтэй харьцуулбал танай дүүрэгт бага мөнгө иржээ. Тиймээс би хүн амд ногдох байдлыг нь харж хуваарилдаг болгож хуульд өөрчлөлт оруулна. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт 50 гаруй тэрбум төгрөг ирэх ёстой. Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэг хүрэлцэхгүйгээс 13 мянган ээж хүүхдээ хараад гэртээ сууж байна. Авлигатай тэмцсэний төлөө намайг хоёр удаа огцруулахад ард түмэн маань түшиж авсан. Авлигачдын тоо цөөн, ард түмэн олон. Би та бүхнийхээ төлөө ажиллах болно. Иргэдийнхээ ачааг нэмгэлж явах болно” гэж ярьж байлаа.
11
11
11
Уулзалтад оролцсон ахмадууд, залуучууд, өрх толгойлсон эхчүүд, оюутнууд гээд олон хүн мөрийн хөтөлбөрөөс нь асуун лавлаж, хүссэн хариултаа авч, Ерөнхийлөгчийгөө дахин дэмжихээ илэрхийлж байлаа. Сонгогч иргэд хэлснээ хэрэгжүүлдэг, авлигатай хатуу тэмцдэг, шударга ёс, ардчиллын төлөө тууштай яваа ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжихийг нийт хүмүүст хандан уриалж байсан юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.5.203)
    ҮГҮЙ ЭЭ. МОНГОЛЫН ҮНДЭСТЭН ЯСТАН ХАЛХ БУРИАД ДӨРВӨД БАЯД УРИАНХЙ ЦААТАН КАЗАК ТҮМЭН МИНЬ МОНГОЛ УЛСАА НАМААР ТАЛЦУУЛАН ХАГАЛАГЧИЙГ БИШ ЭЗЭН ЧИНГЭСИЙН НУТГИЙ ХҮҮ БАТЭРДЭНЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ.
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • ШООВДОРЛОГДСОН МОНГОЛЧУУД НЭГДЭГТҮН! (202.179.29.150)
    ЧИНГИС ХААНЫ ТЄРСЄН НУТАГ ХЭНТИЙД ТЄРЄХ ХУВЬ ДУТСАН АЗГYЙЧYYД! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ЦЭВЭР МОНГОЛ ЦУСГYЙ ХАСГУУД, ЭРЛИЙЗ, ХУРЛИЙЗУУД, ХАР, ЦАГААН ААВТАЙ, ЭЭЖТЭЙ БОХИРУУД! . . . . . . . . . . . . . . . . . . . ЧАНГА БИЕТЭЙ БЄХ БОЛООГYЙ СУЛ ДОРОЙЧУУД! . . . . . . . . . . . . . . . . . ДУТУУ ТЄРСЄН НАМХАН НУРУУТАЙ ЖИЖИГ БИЕТНYYД, ХYЗYYГYЙ ТАГЖГАРУУД! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ЖИНХЭНЭ ЭР ХYН БОЛЖ ТЄРЄХ ХУВЬ ДУТСАН БYСГYЙЧYYД ЭМЭГТЭЙЧYYД! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ТА БYГДИЙГ, БИДНИЙГ ЄНГЄРСЄН 20-Р ЗУУНД ХYН ТЄРЄЛХТЄН 70.000.000 ХYНИЙ АМИЙГ АЛДАН БАЙЖ ТАЯГДАН ХАЯСАН ГАДУУРХАГДАН ЗОВОХЫН АЙМШИГТ ХУВЬ ТАВИЛАН ХYЛЭЭЖ БАЙНА! . . . . . . . . . . ХYН БОЛГОНД ЭРХ ЧЄЛЄЄ, ШУДАРГА ЁС ОЛГОГЧ АРДЧИЛЛАА ХАМГААЛЦГААЯ!
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    4 цаг 39 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    4 цаг 49 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    5 цаг 28 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    5 цаг 40 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    5 цаг 55 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 2 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    6 цаг 30 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК