Сүүлийн үед хятад мотоциклоос болж хүний амь эрсэдсээр байгааг бид
мэдээлж байсан. Тэгвэл өнгөрөгч хоногуудад мөн л мотоциклтэй явж байгаад
осол аваарт орж, бэртэж гэмтэж цаашлаад амь насаар хохирсон хэргүүд
гарчээ

Сүүлийн үед хятад мотоциклоос болж хүний амь эрсэдсээр байгааг бид мэдээлж байсан. Тэгвэл өнгөрөгч хоногуудад мөн л мотоциклтэй явж байгаад осол аваарт орж, бэртэж гэмтэж цаашлаад амь насаар хохирсон хэргүүд гарчээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Улаан-Үд сумын нутаг Төгөл гэх газар 52 настай иргэн мотоциклтэй явж байгаад онхолдож нас барсан хэрэг гарсан байна. Хэнтийн Дархан суманд мөн л мотоциклтэй хүн нас баржээ. Түүнчлэн, Завханы Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт "Эксэл" маркын автомашин мотоциклтэй мөргөлдөж мотоциклтийн ард сууж явсан хүн бэртжээ. Төваймгийн нутаг дэвсгэрт 45 настай залуу мотоциклтэй явж байгаад мотоциклоос унаж нас барсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)