зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАХН-ын гишүүд дэмжигчид Б.Бат-Эрдэнийг дэмжиж байна

2013-6-03
0
ЖИРГЭХ
МАХН-ын Бага Чуулганы гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Гаваагийн Баярсайхантай ярилцлаа.
МАХН-ын Бага Чуулганы гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Гаваагийн Баярсайхантай ярилцлаа.

gavaa_bayrsainh.-Танай МАХН-ынг Бага Чуулганы 9 дүгээр хуралдаан нилээд маргалдсан, бас нударга зөрүүлсэн хурал болсон гэл үү?

- Нэг талд нь шударга, үнэнийг баримталдаг зарчимтай хэсэг, нөгөө талд нь худал дүртэй, хөгийн долдой нар байхлаар эсрэг тэсрэг маргаан болно. Гэхдээ арай ч нударга зөрөлдсөн асуудал болоогүй ээ.

- МАХН-ын гишүүдтэй уулзаж байхад саяхан болж өнгөрсөн Бага Чуулганы хурлыг хачин хурал болсон гэх юм?


- Хачин нь сая ч болоод байгаа юм биш л дээ. Өмнөх бага чуулганы хуралдаанууд ч гэсэн иймэрхүү хурлууд болоод өнгөрсөн.

- Яагаад тэр билээ, гол нь юунаас болдог юм бол?


- 1-рт: Эхлээд хуралд ирвэл зохих гишүүдээс ирсэн нь төд, хурлын ирц тэдэн хувьтай байна, хурлаа явуулах уу, үгүй юу, хурлын тэргүүлэгчдийг хэдэн хүнээр, хэн хэнээр сонгох вэ гэхчилэн заалнаасаа санал авч, ил санал явуулаад олонхын саналаар хурлаа даргалах хүмүүсийг шийдэх ёстой. Ер нь аливаа хурал эмх цэгцтэй эхлэж, цэгцтэй явагдаж байх учиртай. Гэтэл тэр нь байдаггүй. Цуглаан шиг юм болдог.

2-рт: Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба гэдэг энэ хоёр хүн намын ч төрийн ч ажлын ямарч чадвар чадамж байхгүй, зүгээр л нэг наймаа хийгээд явж байхдаа таарсан наймаачид л юм билээ. Нийслэл, Аймаг, Дүүргийнхээ мянгат зуутын парга нарыг, бас гишүүдийг удаа дараа хуурч мэхэлсээр байгаад бүр нэр нүүргүй болчихсон хүмүүс юм. Ямартаа л бүсүүдийн төв дээр оччихоод байхад нь аймгуудын МАХН-ын гишүүдээс аймаг аймгаараа тус тусдаа уулзалт хийж аймаг дахь боловсон хүчний асуудлаа ярилцъя гэж санал тавиад байхад нь: бид аймгийн захиргаан дээр, аймгийн эрүүл мэндийн газар дээр уулзалттай байна гэхчилэн журмынхаа нөхдийг хуурч мэхлэн дөлж бултаад, тэр чигтээ хот хүрээ рүү зугтаагаад явчихаж байх жишээтэй.

3-рт: Нийслэл хот, аймаг орон нутгаас МАХН-ын Бага Чуулганы гишүүдийг ирүүлчихээд ямар асуудлаар хэлэлцэж ярилцхаа ч мэдэхгүй, хуралдаанаар зайлшгүй хэлэлцэж шийдвэл зохих ийм тийм асуудлуудыг хэлэлцье, хурлын хэлэлцэх асуудлын дараалалд оруулъя гээд шударга хэсгийнхнээс санар гаргаад, Засгийн газартай хамтарна гээд та нарын хийчихсэн өнөөх албан ёсны гэрээ, уулзалтын ажлын хэсгийн хөтөлсөн протоколыг чинь үзъе, хаа байна, яагаад Бага Чуулганы хуралдаанд оруулаад хэлэлцүүлээгүй юм гээд шаардахлаар: нүүрээ мэнчийлгэж улайлгаад, элдэв арга заль сүвэгчилээд, булзаж бултаад, аар саархан асуудал хэлэлцсэн болгож хурал хийхчээн аядах гээд байдаг, энэ мэт наймаачид чинь нүүр нүдээ гөлөлзүүлэх ч энүүхэнд дээ.

- Саяхан хуралдсан МАХН-ын Бага Чуулганы 9 дүгээр хуралдааны талаар та мэдээлэл хийсэн байна билээ. Түүнийгээ тодруулахгүй юу?

- Хурлын ирц дөнгөж дөч гаруйхан хувьтай байсан. МАХН-ын Бага Чуулган 224 гишүүнтэй байдаг юм. Үүнээс хүрэлцэн ирсэн нь 92-хон гишүүн байсан. Чуулганы хуралдаанд оролцох эрхгүй, бараг үзэгдэж харагдаагүй 84 хүнийг Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нар зохион байгуулан авчирч, хуралд суулгаж байгааг тооллогын комиссын нарийн бичгийн даргаар сонгогдсон Хан-Уул дүүргийн МАХН-ын зуутын дарга Н.Сувдаа Бага Чуулганы гишүүдэд шударгаар мэдээллээд, тус комисс-т ажиллаж чадахгүй, ийм шударга бус явдалтай би ерөөсөө эвлэрэхгүй гээд хурлыг тэр дор нь орхиж, түүгээр ч барахгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр Удвалыг тодруулна гээд Г.Шийлэгдамба тооллогын комиссынхноор саналын хуудас тараалгах үеэр тус Бага Чуулганы шударга, зарчимч хэсэгт нь багтаж явдаг 37 орчим гишүүд хурлыг орхин гарч гэр гэрийн зүг явцгаасан.

Тэхлээр манай намын Бага Чуулганы хуралдаан хэдэн хувийн ирцтэй, ямаршуухан нэр дэвшүүлэх ажиллагаа болсоныг ойлгож яюах юмгүй. Ямар юмных нь “Шударга ёс”-ны эвсэл байх вэ дээ. Тэгээд ч эмнэлгийн салбар нь зуун задгай, жаран хагархай, түүнийгээ эмхлэж, цэгцлэх ажил гэдэг чинь өмнө нь овоолгоостой байхад Б.Бат-Эрдэнэ гэж тэр их сайхан хүний саналыг хуваана гээд бусдад өөрсдийгөө худалдчихаад төрийн сонгууль, түмний саналыг үймүүлж, арчаагаа алдсан хөгийн явдал гээчийг жинхэнээр нь үзүүлж, харуулаад явж байх ч гэж дээ.

- МАХН-ын МАН-тайгаа харилцаа ямар байгаа гэж та үздэг вэ?

- Сайн байх учиртай юм чинь. Яачихсан гэж бид бие биенээсээ цэрвэж, дөлж явах ёстой юм. МАХН-ын гишүүд, дэмжигчид МАН-тай эв найрамдлын золголтыг сар шиний гурванд хоёр талаасаа уулзалдаж хүндэтгэлийн золголт хийсэн шүү дээ. Энэ хоёр нам бол эхлэл, үргэлжлэлийн хэлхээ нь нэг, угшил гарвал нэгтэй, үзэл бодлогоороо нэгтэй, төрсөн ах дүү шиг нам гэж ойлгох учиртай. Бүтэн яблокыг хоёр хуваадаг шиг зориуд хуваагдал болгосноос биш яахын аргагүй л нэг айлын ам бүлүүд мөн ш дээ.

- МАХН-ын гишүүд, дэмжигчид, МАХН-ын Бага Чуулганы гишүүд МАН-аас нэр дэмшигч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ-ийг дэмжих болсон эх сурвалжынхаа талаар….?

- МАХН-ын Бага Чуулганы 8 дугаар хуралдаан энэ оны 3 дугаар сард болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшүүлж болох хүмүүсээ Аймаг, Нийслэл, Дүүргүүдээр явуулъя, танилцуулъя гээд шударга ёс аяныг зохион байгуулах шийдвэр гаргасан. Тэдэнтэй би зарим бүсийн тулгуур төв, Аймаг, дүүрэгт ажиллахад нь хамт явсан, уулзалтанд нь оролцсон, уулзсан газар болгоны иргэд, сонгогчид, МАХН-ын гишүүд, дэмжигчидийн бараг 90 гаруй хувь нь МАН-тай хамтарч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг л хатуу даалгаж байсныг хэлэх байна.

- МАХН-ын дарга ч МАН-тай хамтарна гэж хэлсэн. МАХН-ын гишүүд, дэмжигчид, иргэд, сонгогчид МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ-ийг энэ сонгуульд дэмжих болсоноо эх орны дөрвөн зүг, найман зовхисоос илэрхийлээд байна.

- МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ-ийг зарим ухвар мөчидхөн хүмүүс бөх гэж ойлгуулах гээд байгаа бололтой юм. Энэ талаар Таны бодол?

- Тэгж хэлсэнээр бид яах ёстой болж байна. Хүн мэдлэг боловсрол, ажил мэргэжлийнхээ хажуугаар спортлог, зохиолч, яруу найрагч гэгдээд явж л байдаг шүү дээ. Тэгж яривал Хууль зүйн ухааны доктор, профессор, Гавъяат хуульч, БНМАУ-ын Ерөнхий прокурор, БНМАУ-ын Хурандаа генерал, БНМАУ-ын Батлан хамгаалахын сайд агсан Жарантайн Авхиа гуай БНМАУ-ын начин цолтой бөх хүн байсан. Улсын Арслан Ванчинхүү гуай гэхэд аймгийн дарга, багш захирал, Улсын Арслан Л. Сосорбарам гуай Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуулийн багш, тэнхмийн эрхлэгч гээд төрдөө нэртэй, төртэй зүтгэсэн бөхчүүдийг энэ мэт цааш нь нэрлэе гэвэл зөндөө бий шүү дээ.

- МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бол: Цагдаагийн Академи төгсгсөн, хууль зүйн ухааны магистр, докторант, УИХ-д гурвантаа сонгогдон ажилласан, Төрийн тамгыг арван жил түшилцэж яваа хашир туршлагатай төрийн түшээ болжээ. Улс төрчийн дээд дамжаа гээд хэлчихэд болох байх УИХ буюу улс төрийн Академид 3 дахь удаагаа сонгогдоод ажиллаж байгаа Б.Бат-Эрдэнэ бол тун чиг тулахтай, төрийн хүний ноён нуруутай, Монгол Улсад тэргүүн зэргийн улс төрчийн тоонд зүй ёсоор орно гэж хэлэх байна.

- Ярилцлагын сүүлд манай сониноор дамжуулж хэлэх үш танд бий байх?

- МАХН-ын гишүүд, дэмжигчид МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ-ийг орон даяар дэмжихээ илэрхийлээд байгаа. Монгол Улсын иргэд, сонгогчид та бүхэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиэж, ялалтын төлөө хамтдаа гэж уриалъя.
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • ENHEE (202.55.191.60)
    avargiig demjvel aldaagui
    2013 оны 06 сарын 13 | Хариулах
  • bkb (202.179.10.74)
    Elbegdorj l gej hutguur bish bol ali ni ch garsan mongoliin toloo zurh setgeltei hunuus
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • zochin (122.201.18.133)
    ene hun odoo MAN- d ormoor yum daa end yu hiigeed baigaa yum boldoo khutgan uimuulj bna uu
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (173.213.96.229)
    мэддэгт мэргэн мэдэдгүйд эрээн гэгчээр туршлагтайг нь сонгосон дээр ээ Элбэгээг дэмжиж байна
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • цахаа (180.149.101.116)
    Удвал гуай зардал гаргаад хэрэггүй биз дээ, хайран мөнгө болно. нэг эмнэлэг барихад өгсөн нь дээр, яагаад гэвэл даанч олигтой санал авахгүй шүү дээ
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (202.72.245.155)
    Б.Батэрдэнэ аваргаа дэмжих зөв шүү
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (180.149.101.116)
    Хавь ойрын хулгайчууд цүнх, хармайхан суйлна, Хамсаж хуйвалдсан дээдсүүд хамаг Монголоо цөлмөнө. Хулгай хийдэггүй эмэгтэй хүнийг төрийн тэргүүнд залах цаг болжээ
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (180.149.101.116)
    Улсаа худалддаг эрчүүдээс уруулаа будсан хүүхнүүд дээр Удвалыг дэмжинээ
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (180.149.101.116)
    Шударга байхдаа хүчтэй шударга бусыг өөрчлөөд өгөөрэй Удвалаа амжилт хүсье
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • УДВАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА! (202.179.23.146)
    МАН, МАХН БОЛОН АРДЧИЛСАН НАМЫН ШУДАРГА ЭМЭГТЭЙ ГИШҮҮД, ДЭМЖИГЧИД УДВАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА!
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • 122 (124.158.124.142)
    МАХН-ЫНХАН БАТ-ЭРДЭНИЙГ ДЭМЖИХ НЬ ЗӨВ ШҮҮ.
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.24.254)
    udval boliochdee ehleed geree tuvkhnuul daraa ni yamaa yariad baidig shigee yanzal daraa ni gertee amar taivan ach guchaa humuujuul odoogoor niigmiin mas uuriig chin huleej avah suuri alga
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.5.203)
    ЗА БАТЭРДЭНЭ АВАРГАА ДЭМЖИНЭ ЭЭ.
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.131.233.59)
    Морь унасан толгойгүй хүн гэгчээр, нам шүтсэн тархигүй торхнууд аа!!! МАХН байгаад 2 хуваагдсан намууд өөрсдөө юу ч хийхгүй, өрөөлөөр ч юум хийлгэхгүй 20 гаруй жил болоод байна. Тэд намдаа хандив сайн цуглуулдаг, тэд хамтарч байгаад ард түмнийхээ толгойг саванддаг.
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • МАН-Ы ГИШҮҮД УДВАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА! (202.179.23.146)
    МАН-Ы ГИШҮҮД УДВАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА!
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 21 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 22 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 37 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 44 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 12 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК