Өнгөрөгч амралтын өдөр буюу хүүхдийн баяраар Нийслэлийн цагдаагийн байгууллагад 59 гэмт хэрэг бүртгэгджээ.

Өнгөрөгч амралтын өдөр буюу хүүхдийн баяраар Нийслэлийн цагдаагийн байгууллагад 59 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын хэрэг 21 гарч, 30 хүн хохирсон байна. Зам тээврийн ослын хэргээс гадна хулгайн гэмт хэрэг 17 гарсан аж. Гудамж талбай, үйлчилгээний төв олон нийтийн газраар үйлчлүүлж байгаа иргэд халаас, цүнхнээсээ эд зүйлээ алдсан хэргүүд зонхилжээ. Тухайлбал, Налайх дүүргийн нэгдүгээр хороонд хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн гар утас, бэлэн мөнгө, банкны карт, бичиг баримтаа цүнхтэйгээ алдсан хэрэг гарсан. Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Номин" худалдааны төвд үйлчлүүлж байсан 40 гаруй насны эмэгтэй цүнхтэй эд зүйлээ алдсан аж. Тиймээс иргэдийг бичиг баримт, карт, бэлэн мөнгө зэргээ тус тусад нь авч явж, хэрэв банкны картаа алдвал түргэн шуурхай банкинд хандаж картаа хаалгах шаардлагатай байгаа талаар Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/