
- НҮБ-ийн Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал ноён Ахим Штаянер “Ногоон эдийн засаг ба ногоон ажлын байр” сэдвээр өнөөдөр 15.00 цагаас лекц уншина. МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд болох уг лекцийш МУИС-ийн Тогтовортой Хөгжлийн хүрээлэн, ГХХАХ-аас зохион байгуулж байгаа юм.
-Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан Хууль зүйн яам Замыг цагдаагийн газартай хамтран өнөөдөр 10.00 цагт ХЗҮХ-нд хурал болно.
-Беларусь улсын Ерөнхий сайдын айлчлал ирэх есдүгээр сард зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр 10.00 цагаас хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулна. Тус уулзалтанд Беларусь улсаас дугуй, машин техник, “БелаЗ”, уул уурхайн машин, газар тариалангийн тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрлэгчдийн төлөөллүүд оролцох юм байна.
МН мэдээллийн төвд 11.00 цагт Тайваний хүүхэд, гэр бүлийг дэмжих сангаас “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийг танилцуулна. Төслийн хүрээнд уруул тагнайн эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж туслах юм.
11.30 цагт Үндэсний их баяр наадмын зардал өмнөх жилийнхээс 50 дахин өссөнтэй холбогдуулж “Онлайн парламент”-чид хэвлэлийн хурал зарлалаа.
12.00 цагт Төв аймгийн Эрдэнэсант суманд занар олборлосны улмаас ундны усны нөөц багассан асуудлаар иргэд хэвлэлийнхэнд хандлаа.Түүнчлэн “Анод” банкны эзэд болон хувьцаа эзэмшигчид-хохирогчдын асуудал, үнэт цаасны уналтын шалтгааны талаар тус банкны хохирогчид 12:00 цагаас мэдээлэл хийнэ.
24tsag.mn