ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн наадам эхлэх хугацаа ойртсоор байгаа билээ.

ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн наадам эхлэх хугацаа ойртсоор байгаа билээ. Тэгвэл өчигдөр "Сочигийн өвлийн олимп багачуудын нүдээр" сэдэвт гар зургийн уралдаан ялагчаа тодрууллаа. Уралдаанд нийслэл дэх орос хэлний сургалттай 10 гаруй сургуулийн 128 бүтээлийг бага болон дунд насны ангилалд өрсөлдүүлжээ. Энэхүү уралдаан нь удахгүй болох Сочигийн наадмыг олон нийтэд сурталчлах, хүүхдүүдийг олимпийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Д.Ундрах /24tsag.mn/