
Онлайн болзооны сайт “eHarmony” ивээн тэтгэсэн судалгааг Чикагогийн их сургуулийн сэтгэл судлалын багийнхан хийсэн байна.
Судалгаанд 2005-2012 оны хооронд гэрлэсэн 20 мянгай гаруй америкчууд оролцжээ. Тэдний 35 хувь нь онлайнаар болзож эхэлжээ. Онлайнаар харилцаагаа эхлүүлсэн гэрлэгсдийн зургаан хувь нь салсан бол сүлжээнд холбогдолгүйгээр харилцаагаа эхлүүлсэн хосуудын найман хувь нь салсан байжээ. Энэ тоо нь ойролцоо мэт харагдаж байвч 35, 65 хувийн судалгаанд оролцогчдын хувьд хол зөрүүтэй гэлээ. Түүнээс гадна онлайн орчинд үүссэн харилцаа илүү нээлттэй байдаг тул хосууд сэтгэл санааны хувьд сайн тохирдог хэмээн дүгнэжээ.
Д.Идэр