Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран
хэрэгжүүлж буй “Тhe Mongolian Live Sessions” төслийн ээлжит уран бүтээл
үзэгчдийн хүртээл боллоо

Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй “Тhe Mongolian Live Sessions” төслийн ээлжит уран бүтээл үзэгчдийн хүртээл боллоо. “Ргоsound” студийн дууны найруулагч Рагу санаачилсан төслийн тав дахь уран бүтээл нь “А sound” хамтлагийн дуучин Б.Тэмүүлэн, соло гитарчин Ц.Алтангэрэл буюу Атка нарын “Үоu cast your spell” юм. Энэхүү дууг хамтлагийн дуучин Б.Тэмүүлэн зохиожээ. Одоогоор төслийн хүрээнд “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон “Харанга”-ын Х.Лхагвасү- рэн, гитарчин Өөжгий нарын хослол зэрэг дөрвөн уран бүтээл үзэгчдэд хүрээд байсан бол ийнхүү тав дахь клип үзэгчдийн хүртээл болсон юм.
Д.Ундрах /24tsag.mn/