Тайланд Пукет хотод чөлөөт бөхийн Азийн залуучуудын аварга
шалгаруулах тэмцээн болно. Энэ сарын 13-нд эхлэх уг тэмцээнд Монголын
баг эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд тамирчнаа илгээв.

Тайланд Пукет хотод чөлөөт бөхийн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ сарын 13-нд эхлэх уг тэмцээнд Монголын баг эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд тамирчнаа илгээхээр болжээ. Залуучуудын анхдугаар олимпийн аварга Б.Батцэцэг тэргүүтэй 16 тамирчныг Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч О.Баянмөнх ахална. Харин дасгалжуулагчаар Ц.Баярсайхан, Б.Идэрсайхан, Л.Эрхэмбаяр нарыг томилсон бол олон улсын шүүгч А.Басхүү, Ц.Сэрээтэр нар Азийн аваргыг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.
Д.Ундрах /24tsag.mn/