Өнгөрсөн даваа гаригт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг
дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгээс есөн настай С гэгч хүүхэд
алга болсон талаар мэдээлсэн.

Өнгөрсөн даваа гаригт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгээс есөн настай С гэгч хүүхэд алга болсон талаар мэдээлсэн. Тодруулбал, түүнийг ээжтэйгээ хог түүж байхад улсын дугаар нь тодорхойгүй цагаан өнгийн суудлын машинтай хоёр хүн “хурдан морь унах хүүхэд хайж байна” хэмээн авч явсан юм. Гэвч ээж нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хүүг хайж эхэлсэн ч өчигдөр олжээ. Харин хэн гэгч хүмүүс ямар шалтгаанаар хүүг авч явсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)