Алан хядах ажиллагаанд оролцож, хүний амь насыг санаатай хөнөөх
терроризмтой холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Пакистан
улсаас гаралтай гурван иргэнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард ЭЦГ-ынхан
илрүүлэн саатуулан баривчилсан.

Алан хядах ажиллагаанд оролцож, хүний амь насыг санаатай хөнөөх терроризмтой холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсаас гаралтай гурван иргэнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард ЭЦГ-ынхан илрүүлэн саатуулан баривчилсан. Тэднийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаад сулласан. Тэгвэл тэдний нэгийг нь визний зөрчилтэй хэмээн өнгөрсөн сард хилээр албадан гаргасан бол нөгөө хоёрыг нь ч суллаад байсан юм. Тэгвэл тэднийг өчигдөр хилээр гаргаж, нутаг буцаажээ. Тэд онц ноцтой гэмт хэргийг манай улсад үйлдэгдээгүй учир тухайн улс иргэдээ өөрийн талдаа шилжүүлэн авч, хэргийг шийдвэрлэхээр болсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/