Сүүлийн үед хур бороо ихтэй байгаа бөгөөд томоохон голуудын түвшин
нэмэгдэж, үерлэх аюултай байгааг ОБЕГ-аас анхааруулж байгаа.

Сүүлийн үед хур бороо ихтэй байгаа бөгөөд томоохон голуудын түвшин нэмэгдэж, үерлэх аюултай байгааг ОБЕГ-аас анхааруулж байгаа. Тэгвэл өчигдөр л гэхэд манай улсад ажилладаг хятад иргэн усанд живж нас барсан бол бас нэгэн оюутан живсэн гэх дуудлага иржээ. Тодруулбал, “Газарчин” дээд сургуулийн оюутнууд Орхон голын ойролцоо хээрийн дадлагад гарсан байгаа юм байна. Орхон голын усны түвшин нэмэгдсэн энэ үед таван оюутан усанд шумбаж байгаад нэг нь хөл алдаж живсэн хэрэг гарчээ. Осолдсон оюутан тус сургуулийн хоёрдугаар курсийн оюутан аж. Аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагаа хийсэн ч цогцсыг олоогүй байгаа юм байна. Одоогоор эрлийн баг дээр хүч нэмэгдүүлэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)