Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд оршин суудаг есөн настай хүүг
энэ сарын 03-ны өдөр “морь унуулна” гээд улсын дугааргүй машинтай хүмүүс
ирээд аваад явсан талаар бид мэдээлж байсан

Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд оршин суудаг есөн настай хүүг энэ сарын 03-ны өдөр “морь унуулна” гээд улсын дугааргүй машинтай хүмүүс ирээд аваад явсан талаар бид мэдээлж байсан. Энэхүү хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байсан. Тэгвэл хүүг түүний ээжийн зөвшөөрөлтэйгээр, Булган аймгийн төвд оршин суудаг А гэгч хүн авсан байжээ. Дүүргийн цагдаагийн хэлтсээс Булган аймгийн цагдаагийн хэлтэстэй холбогдон хүүхдийг өнөөдөр Улаанбаатар хотод авчрахаар болсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/