
Татар хамтлагийнхан нийслэлийн залууст зориулан үнэгүй тоглоно гэдгээ зарласан. Тэгвэл тэдний эхний өдрийн “Аялан тоглолт” Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны Хөтөл дээр өнөөдөр 19.00 цагт болох юм байна. Тоглолтын үеэр нийгэмд зөв хэвшил, хэрэглээ бий болгох зорилго өвөртөлсөн залуус “Нөлөөллөөс дээгүүрт” шинэ цомгоо 1000 төгрөгөөр борлуулж, орлогоо бүгдийг нь архины эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандивлах аж. Аяны хүрээнд тэд “Нөлөөллөөс дээгүүрт” цомгийн баяраа нийслэл хотоо тойрон 60 удаагийн тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Тэдний нийслэл дэх "Аялан тоглолт" дүүргүүдийн задгай талбайд үнэ төлбөргүй болох юм. Тоглолтын үеэр мөн хандивын данс аялуулж, цугласан мөнгийг архидалтын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах юм байна. “Татар” хамтлагийн 10 жилийн ойдоо барьж буй бэлэг болох уг аян зөвхөн нийслэл хотод өрнөөд зогсохгүй ирэх намраас орон нутагт үргэлжлэх аж.
Сэтгэгдэл (3)