Өвөрхангай аймагт өнөөдөр 1000 хүүхэд цуглан бий биелэгээ хийх аж.
"Авъяас" хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн Боловсрол, соёлын газраас
санаачлах 1000 хүүхэд оролцсон "Бид бүжиглэх дуртай" арга хэмжээг зохион
байгуулахаар болсон байна.

Өвөрхангай аймагт өнөөдөр 1000 хүүхэд цуглан бий биелэгээ хийх аж. "Авъяас" хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн Боловсрол, соёлын газраас санаачлах 1000 хүүхэд оролцсон "Бид бүжиглэх дуртай" арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Тус аймгийн бүжиглэх дуртай, дугуйланд сурдаг 5000 орчим хүүхдээс 1000 хүүхэд сонгожээ. Бий биелэгээний дэгээс хэрхэн суралцсанаа багачууд сонирхуулан бүжих энэ арга хэмжээг Төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар найруулж байгаагаараа онцлог юм.
Сэтгэгдэл (1)