Малчид, ард иргэдийн анхааралд
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.
2013 оны 06 дугаар сарын 06-ны 20 цагаас 06 дугаар сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 22-24 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар 31-36 градус, бусад нутгаар сэрүүсч 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 7-9 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.