Энэ жил Увс аймгийн өсвөрийн тамирчид улсын болон олон улсын шинж
чанартай тэмцээнүүдэд амжилт гаргаж орон нутгийнхаа нэрийг өндөрт
өргөсөн юм.

Энэ жил Увс аймгийн өсвөрийн тамирчид улсын болон олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд амжилт гаргаж орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн юм. Тухайлбал улсын даамын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө , хүрэл медаль хүртэж багийн дүнгээрээ 3-р байранд орсон бол самбо, жудо, чөлөөт бөхийн төрөлд оролцсон өсвөрийн тамирчид нь өндөр амжилт гаргаж зарим нь дэлхийн аваргын тэмцээний эрхээ өвөртлөн бэлтгэлдээ гарсан билээ. Тэгвэл тус аймгийн ЗДТГ-ын зүгээс энэхүү амжилт бүтээл гаргасан тамирчид, тэдгээрийг дасгалжуулсан багш нарыг урамшуулах, цаашдын бэлтгэл сургуульд нь туслах зорилгоор нэрэмжит шагналаа гардуулжээ. Хүүхдүүд шагнал гардах үеэр Сумогийн их аварга , Монгол улсын гавьяат тамирчид Д.Дагвадорж Галдан бошигт хааны өргөөнд ирж тэдэнд амжилт хүсч, хамтдаа зураг даруулжээ.