Хүний насыг гараар нь мэдэж болдгийг та мэдэх үү? Одоо цагт пластик
хагалгаа хийгээд л нүүрээ залуу болгож болдог болж. Харин гарын арьс
нэгэнт хөгширвөл ямар ч арга байхгүй.

Хүний насыг гараар нь мэдэж болдгийг та мэдэх үү? Одоо цагт пластик хагалгаа хийгээд л нүүрээ залуу болгож болдог болж. Харин гарын арьс нэгэнт хөгширвөл ямар ч арга байхгүй. Гарынхаа арьсыг сайн арчилж байхгүй бол эрт хөгшрөх аюултай. Гэтэл ялангуяа өвөл хаврын хүйтэн хуурай улиралд гарын арьс маань өнгөө алдаж, хуурайшиж хагараад болдоггүй. Тиймээс гарынхаа арьсыг үргэлж зөөлөн толигор байлгаж, хөгшрөлтөөс хамгаалах аргуудыг хүргэе.
1. Гараа угаасны дараа бүр их хуурайшсан юм шиг санагддаг уу? Халуун ус, саван хоёр нь угаах бүрт арьсны тань чийгшлийг хулгайлсаар байх болно. Харин гараа угаахдаа зориулалтын гарын шингэн савантай бүлээн усаар угаах хэрэгтэй. шингэн саван нь хуурай арьсанд зориулсан бүйлсийн тостой байвал зүгээр. Жишээ нь: Nivea honey and oil гарын шингэн саван нь зөгийн бал, жожоба модны үрийн тосыг агуулдаг тул гарын арьсыг дээд зэргээр чийгшүүлдэг
Тэгээд гараа угаасныхаа дараа байнга гарын тос хэрэглэж заншаарай.