УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг
өнөөдөр тоглоно. Аврораг хүндэтгэн ёслолд ирж буйгаар балет эхэлдэг. Энэ
үед хорон санаат Карабос дагина энэ баярт өөрийг нь уриагүйд уурлан
Аврорагийн хувь заяаг “16 насыг наслаад хатгуулж үхнэ” хэмээн муугаар
зөгнөнө. Хаан харуулуудыг дуудаж энэ өдрөөс эхлэн нутаг усныхаа хүмүүст
мөнгөн тэвнэ хэрэглэхийг хатуу хориглосон зарлиг буулгана.

УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг өнөөдөр тоглоно. Аврораг хүндэтгэн ёслолд ирж буйгаар балет эхэлдэг. Энэ үед хорон санаат Карабос дагина энэ баярт өөрийг нь уриагүйд уурлан Аврорагийн хувь заяаг “16 насыг наслаад хатгуулж үхнэ” хэмээн муугаар зөгнөнө. Хаан харуулуудыг дуудаж энэ өдрөөс эхлэн нутаг усныхаа хүмүүст мөнгөн тэвнэ хэрэглэхийг хатуу хориглосон зарлиг буулгана.
Аврора 16 нас хүрлээ. Хорон санаат Карабосын зөгнөл биелэлээ олж Аврора гүнж хорт тэвэнд хатгуулах боловч сайн санаат Сирень дагинын ачаар аврагдаж, түүний хайртай жонон Дезире гүнжийг үнсэн сэрээж, аз жаргалаа эдэлнэ. Ийнхүү үйл явдлаар өрнөх тус балет нь сонгодог урлагт дуртай үзэгчдийн мөнхийн бүтээл байдаг. Тиймдээ ч тус театрынхан энэ балетыг байнга тайзнаа тавьсаар буй.