
Энэхүү дуурийг анх 1853 оны нэгдүгээр сарын 19-нд Рим хотод тоглож байсан бол Монголын тайзнаа 1994 оны тавдугаар сарын 28-нд тоглож байжээ. Тус дуурийн найруулагчаар СТА Л.Эрдэнэбулган, симфони найрал хөгжмийг удирдаачаар УГЗ Д.Нямдаш, зураачаар АЗ Ч.Гунгаасүх нар ажиллах аж.
Дуурийн үйл явдал XV зууны Испанийн Бисканы Арагонед өрнөнө. “Трубадур” дуурийн гол дүр Ди Лунад баритон хоолойт, СТА Ч.Энхтайван, Леонорад сапрон хоолойт, Б.Эрдэнэтуяа, Азученад меццо сапрон хоолойт, СТА Р.Доржхорол, Манрикод Д.Эрдэнэ-Очир, Феррандод Ж.Бямбажав, Инест сапрон хоолойт, СТА Д.Туяа, Рюицд тенор хоолойт М.Даваадорж, өвгөн цыганд СТА Э.Бумхүү тоглоно.
Т.Энхэлээ