
Эмэгтэйчүүдийн “Том цом”-ын тэмцээний ээлжит цуврал Арменийн Дилижан хотод болох гэж байна. Энэ сарын 15-нд эхлэх уг тэмцээнд манай улсаас их мастер Т.Батчимэг оролцох юм. Тэрээр удахгүй дасгапжуулагч их мастер Д.Шаравдоржийн хамт Арменийг зорих аж. Энэ удаагийн цувралд манай шатарчнаас гадна Энэтхэгээс их мастер Хомпи Конеру, Дронавалли Харика, ОХУ-аас их мастер Татъяна Косинцева, Ольга Гиря, Гүржээс их мастер Нана Дагнедзи, олон улсын мастер Бела Котанешвипи, Словеноос их мастер Анна Музечук, Болгараас их мастер Антонета Стефанова, Литвээс их мастер Викториа Чмилети, Украинаас их мастер Анна Ушенина, Арменаас их мастер Елина Данилиан нар өрсөлдөнө. Тэмцээн энэ сарын 29-нд өндөрлөнө.
24tsag.mn