ОХУ-д болсон “Мастерс” тэмцээний дараа олон улсын жүдо бөхийн
холбооноос дэлхийн жүдочдын чансааг шинэчилжээ. Энэ удаа манай хэд хэдэн
жүдоч чансаа ахисан байна.

ОХУ-д болсон “Мастерс” тэмцээний дараа олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн жүдочдын чансааг шинэчилжээ. Энэ удаа манай хэд хэдэн жүдоч чансаа ахисан байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Амартүвшин, Г.Болдбаатар нар дөрөв, тавдугаарт жагсав. 66 кг-ын жинг Д.Төмөрхүлэг тэргүүлсэн хэвээр байгаа бол олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаагийн чансаа ухарч 15 дугаарт бичигджээ. 73 кг-ын жинг Лондоны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир тэргүүлж байна. Харин хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дөрөвдүгээр байрт жагсах болов. -100 кг-д Б.Тэмүүлэн наймдугаарт, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр 12 дугаарт эрэмбэтэй байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн шинэчилсэн чансаагаар олон улсын хэмжээний мастер М.Уранцэцэг, залуу тамирчин Г.Отгонцэцэг 16 дугаарт жагсчээ. 52 кг-д “Мастерс”-аас анх удаа медаль хүртсэн А.Цолмон чансаа ахиж долдугаар байрт бичигдпээ. Харин энэ жингийн шилдэг жүдоч болох гавьяат тамирчин М.Бундмаа 16 дугаар байр руу ухарсан бол Б.Бат-Эрдэнэ 20 дугаарт жагссан байна. Дэлхийн шилдгүүд өрсөлддөг “Мастерс” тэмцээний аварга болсон Д .Сумъяа 57 кг-ын жинд Японы тамирчин Каори Мацүмотог ардаа орхиж дэд байрт эрэмбэлэгдэх болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)