2014 онд Сочид болох өвлийн олимпийн тоглолтын медалиудыг олон нийтэд танилцуулжээ.

2014 онд Сочид болох өвлийн олимпийн тоглолтын медалиудыг олон нийтэд танилцуулжээ. Тодруулбал, “Сочи-2014 Өвлийн олимп”-т зориулж Кавказын сэрвэгэр уул нуруудыг дүрсэлсэн, хоёр өнгөөс бүрдсэн медалийн загварыг ОХУ гаргажээ. Медалийн нүүрэн талд олимпийн цагиргийг дүрсэлсэн байна. Харин ард талд тухайн спортын төрлийн нэрийг орос, англи, франц хэлээр бичихээс гадна албан ёсны логог сийлсэн юм байна.Тус олимпийн медалиуд 460-531 грамм жинтэй, алт, мөнгө, хүрэл нь тус тусын өнгөт металлын орцтой бөгөөд спортын нийт 15 төрөлд 98 багц медаль өгөх юм байна. 2014 оны өвлийн олимпийн XXII дугаар наадам, паралимпийн медалиудыг Оросын үнэт эдлэлийн компани “АДАМАС” нь 1300 ширхэг медаль үйлдвэрлэсэн байна. Сочигийн өвлийн олимпийн сурталчилгаа маш өргөн хүрээнд явагдаж байгаа бөгөөд Сочи гэх нэрийн бүтээгдэхүүндийн үнэ ч аль хэдийн "хадаж" өгсөн талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/