МИАТ-ын удирлдагуудад холбогдох шүүх хурал яг одоо цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжилж байна. Баясгалан болон шүүгдэгч Гантөмөрийн өмгөөлөгч Жанцан гадаадад томилолтоор яваа гэсэн шалтгаанаар өмгөөлөгчид шүүх хурлыг дахин хойшлуулж өгөх саналтай гаргаад байсан билээ. Гэсэн ч шүүгдэгч Н.Гантөмөрийн хэргийг тусгаарлан хэлэлцэх шийдвэр гаргаснаар шүүх хурал үргэлжилж байна.
Их хэмжээний мөнгө угаасан хэргээр шалгагдаж буй 2006-2011 оны хооронд МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү "Монголиан Эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд "Голомт" банкны 6-р салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын холбогдох шүүх хурал ийн одоо ч үргэлжилж байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 150/3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166/3-т зааснаар мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Харин Голомт банкны зургаадугаар салбарын захирал Г.Саранчимэгийн тухайд 156/3/3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн гэх зүйлчлэл нэмэгджээ. Хэрэд эл зүйлчлэлээр тэдний гэм буруутай нь тогтоогдвол шүүхээр 5-15 жилийн хорих ялаар шийтгэх юм аа.
24tsag.mn





















































Сэтгэгдэл (3)