Нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй.

Нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 17-22 градус, Увс нуурын хотгороор 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав, говийн нутгийн баруун хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна.