зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Эмч хүн, эмнэлгийн байгууллага хамгийн эрхэмсэг байх ёстой

2013-6-11
0
ЖИРГЭХ

  Pa201306102485  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр нийслэлийн эмч, сувилагчдын төлөөлөлтэй уулзаж өнгөрсөн дөрвөн жилд хийж бүтээснээ тайлагнан, дараагийн бүрэн эрхийн хугацаанд үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн мөрийн хөтөлбөрөөсөө танилцууллаа. Уг уулзалтыг Монголын сувилагчдын нийгэмлэгээс зохион байгуулжээ.
Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа уулзалтыг нээж үг хэлсэн юм. Тэрээр “Ц.Элбэгдорж бол өнгөрсөн дөрвөн жилд авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох, гадаад хагрилцааг өргөтгөх,шүүхийг шинэчлэх, архины эсрэг аян өрнүүлэх зэрэг олон ажлыг хийсэн том улстөрч. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг дахин нэг бүрэн эрхийн хугацаанд сонгон ажиллуулах боломжтой. Төрийг тогтвортой байлгахын үүднээс Ардчилсан намаас Ц.Элбэгдоржийг дахин нэр дэвшүүлээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн бэлгэдлийн шинж чанартай албан тушаал гэж ярьдаг. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч бол ҮАБЗ-ийн гишүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, олон улсад Монгол Улсыг төлөөлдөг цорын ганц хүн.
    Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр ажилласан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт дорвитой өөрчлөлт гарсныг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, 2008 онд эрүүл мэндийн салбарын төсөв 200 орчим тэрбум төгрөг байсан бол 535 тэрбум төгрөг болтлоо, хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламж  25 тэрбум төгрөгөөс 280 тэрбум төгрөг хүртэл нэмэгдсэн. Эмийн, вакцины, цусны аюулгүй байдлыг хангах чиглэлээр Ерөнхийлөгч олон санал зөвлөмж гаргаж, өөрөө ард түмнээ уриалан цусны донор болсон. Өмнө нь Монгол Улсын өөр ямар ч Ерөнхийлөгч цусны донор болж байгаагүй юм. Цусны төвийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон нь тийм төхөөрөмжтэй дэлхийн 27орны нэг гэсэн үзүүлэлтэд хүрсэн. Одоо ямар ч гамшгийн үед нурж сүйдэхгүй тийм бат бөх барилгатай болгох гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар хамтран “Итгэл-хавдаргүй Монгол” сан байгуулаад ажиллаж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд нярайн оношлогооны аппарат нийлүүлж байна. Олон эмч нарыг гадаадад мэргэжил дээшлүүлэх зэрэг олон ажил хийж байна. Жил болгон залуу, шилдэг эмч нарыг шалгаруулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээдэг болсон.  Архидалттай амжилттай тэмцэж аян өрнүүлж байгаа.
    Ц.Элбэгдоржийг их ярьдаг гэж муулах хүн бий. Гэвч сэтгэдэггүй, мэдэрдэггүй хүнд ярих, бодох чадвар муу байдаг. Сэтгэж мэдэрдэг хүн ярих чадвартай, ярьснаа ч хийдэг” гээд түүний төлөө саналаа өгөхийг уриаллаа.
 
 
    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Хүн хүнээс юм юм гуйж болно. Хүн харин эмчээс амь гуйдаг. Хүн эхээс нэг, эмчээс хэд хэд төрдөг. Цаашид эмч, сувилагчдын ахуй хангамжид анхаарах хэрэгтэй болж байна. УИХ, Засгийн газартай хамтарч ярьж байгаад Сонгинохайрхан дүүрэгт дүүргийн жишиг эмнэлэг байгуулна. Цаашдаа бүх дүүрэг тийм эмнэлэгтэй болно. Мөн нэг тэрбум төгрөгийг дүүргүүдийн төсөвт суулган эмч, сувилагч нараа шагнадаг болно. Өмнө нь төр эхлээд бусад салбарт хөрөнгө оруулаад үлдэгдлийг нь эрүүл мэндийн салбарт оруулдаг байсан. Одоо эхлээд эрүүл мэнд, боловсролдоо хөрөнгө оруулаад үлдсэнийг нь дэд бүтэц зэрэг бусад салбартаа зарцуулах ёстой. Эмч нар тухайн нийгмийнхээ оюунлаг хэсэг байдаг. Хүмүүс эмч нарт итгэдэг, хүндэтгэдэг” гээд ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжихийг тэднээс хүссэн юм.
    Үүний дараа эмч, сувилагчдын төлөөлөл үг хэллээ. Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн мэс заслын эмч, элэг шилжүүлэн суулган үндэсний багийн гишүүн П.Батчулуун “Дэлхийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг тодорхойлогч болсон эрхтэн шилжүүлэх, тэр дундаа элэг шилжүүлэн суулгах ажил, Монгол, БНСУ-ын эмч нарын хамтын ажиллагааг Төрийн тэргүүн дэмжиж элэг шилжүүлэн суулгадаг боллоо. Үүгээрээ энэ мэс заслыйг хийдэг дэлхийн 50 орны нэгд Монгол Улс багтаж чадлаа. Үүнийг цаашид бат суурьтай болгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн нөөмөр нөөлөг хэрэгтэй. Өнөөдрөөс илүү сайхан маргаашийн төлөө ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжие” гэсэн бол Хоёрдугаар эмнэлгийн сувилахуйн ухааны албаны дарга Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дөнгөж сая уулзсан тухайгаа дуулгаад сувилагч нарт мэргэжил дээшлүүлэх систем байхгүй. Тэтгэвэрт гарахдаа 180 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг гэж байлаа. Тэрээр Монголын сувилагчдын нийгэмлэгт 9420 хүн хамаардаг гээд тэдний нийгмийн талын асуудлыг авч үзэх шаардлагатай, Сувилагчдын мэрэгжил дээшлүүлэх ордон байгуулж өгөх хэрэгтэй байгааг хэлж байв. Сувилагч нарын мэдлэг мэргэжил жилээс жилд сайжирч докторын зэрэгтэй хоёр ч сувилагч төрснийг хэллээ.
    Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын гүйцэтгэх захирал н.Бямбасүрэн төрийн зүгээс төрийн мэдлийн эмнэлгүүдэд анхаарч хувийн хэвшлийн эмнэлгүүдийг дэмжих бодлого үгүйлэгдэж байгааг сануулав. С.Ламбаа сайдаас өмнө Эрүүл мэндийн олон сайд огцорч байдал тогтворгүй байсан бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдсоноор Засгийн газрууд огцрохоо больж, төр тогтворжиж, эрүүл мэндийн салбарт таатай нөхцөл бүрдсэнийг тэрээр онцоллоо.
    Хүүхдийн хувийн эмнэлгийн эмч н.Энхтайван сүүүлийн үед хүүхдийн эмч ховордсонд эмзэглэж, энэ талын мэргэжилтэн бэлдэхэд онцгой анхаарч, хүүхдийн эмчээр бэлтгэгдэж буй оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлөх зэрэг дэмжлэг хэрэгтэй байгааг дуулгасан юм. Тэрээр 60 нас хүрч байгаа ч хүүхдийн эмчийн хувьд “залуу”-д орохоор шахуу байгаагаа хэлээд монгол эмч нарын ур чадвар сайн. Хүүхдийн хувийн эмнэлэг ганц эмч, ганц сувилагчтай ч Тайланд, Япон, Энэтхэг зэрэг гадаад орнуудаас хүүхэд ирж эмчлүүлж эдгэрч байгаа талаар ярилаа. Хувийн эмнэлэг байгуулж ажиллах эрх чөлөөг олгосон ардчиллаа дэмжиж ардчилсан Ерөнхийлөгчдөө саналаа өгөхөө тэрээр илэрхийлж байлаа.
    Наркологийн төвийн эмч нар байнгын дарамт, стресс дунд ажилладгийг тус эмнэлгийн эмч хэлж байв. “Айлд ганц архичин байхад тэр айл мөнхийн түгшүүр зовлонтой амьдардаг. Тэгвэл Наркологийн төвд хэдэн арван тийм хүн ирдэг.  Эрүүл мэндийн салбарт эмч дутмаг тул 10 хүнд үйлчлэх эмч 100 хүн үздэг. Тэрнээсээ болж стресст орж, өөрсдөө ч асуудалтай болж байна. Ямар эрүүл хүн мэс заслын дараа хүний хэвлийд самбай үлдээж байх вэ. Тэгэхээр эмч нарын өөрсдийнх нь эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарах хэрэгтэй байна. Хүн өөрөө эрүүл мэнддээ анхаарахгүй өвдчихөөд эмч нарт хамаг буруугаа тохдог” хэмээгээд ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжихээ илэрхийллээ.
    Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр “Олон газраар явж ард түмнийхээ халуун сэтгэлийн илчийг мэдэрч байна. Жирийн иргэнээс “Та охиноо, хүүгээ ямар хүн болгох вэ” гэж асуухад “Эрүүл, боловсролтой хүн болгоно” гэж хариулдаг. Тэгэхээр эхний анхаарах салбар бол эрүүл мэнд, боловсролын салбар. Үүнд онцгой анхаарал хандуулах шаардлагатай.
Үүний өмнө би өрхийн эмч нартай уулзсан. Би1998 онд Ерөнхий сайд болоод Засгийн газрын зүгээс анх удаа өрхийн эмнэлэг байгуулахаар Азийн хөгжлийн банктай ярилцаж төсөл хэрэгжүүлэн өрхийн эмнэлэг гэдэг бүтцийг 1999 оноос бий болгож байсан. Мөн 10 жилийн ой дээр нь 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч болж өрхийн эмч нарын анхдугаар чуулганыг зохион байгуулж байсан.
    Өмнө нь Монгол Улсад мөнгө дутдаг байсан бол одоо тиймгүй болсон. Өнгөрсөн оны сүүлээр олон улсын зах зээл дээрээс 1,5 тэрбум ам.долларын “Чингис бонд” босголоо. Энэ бол Монгол Улс сайн засаглалтай, шударга, авлигагүй, зээлээ төлөх найдвартай орон гэж гадаад орнууд үзсэнийх юм. Үүлэн чөлөөний нар шиг энэ үеийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, нийслэлийн удирдлага нэгэн зүг харж байгаа энэ үедээ ашиглаж, мөнгөтэй болсон дээрээ бүтээн байгуулалтаа хийх ёстой.
    Ерөнхийлөгчийн сонгууль бол хэн нэгнийг албан тушаалтай болгох биш, хэн нэгнээр энэ ажлыг хийлгэхээр өгч буй сонголт юм. Аль ч байгууллагыг улсын, хувийн хэвшлийн гэж алагчилж болохгүй. Хамгийн эрхэмсэг байх хүн бол эмч. Харвардад сурч байхад эмч гэдэг эрхэмсэг хүн байдаг байсан. Манай эмч нар өвчтөнтэйгээ шууд улаан нүүрээрээ тулдаг. Гадаадад тиймгүй. Эмч ч туслахтай, сувилагч ч туслахтай. Ер нь хүн төрд, эмнэлэгт эрүүл мэндээ даатгана гэдэг буруу. Хүний дотор дархлааны систем ажиллаж байдаг. Үүнийгээ хүн өөрөө хайрлаж дэмжиж, эрүүл байх ёстой. Ингэвэл заавал өвдөөд, заавал эмч, сувилагч гээд явах шаардлага байхгүй. Эмч, сувилагч нарын гавьяаг үнэлж, ойлгож байх хэрэгтэй. Нэг үе 600 мянга байсан Монголын хүн ам 2,9 саяд хүрч байгаа нь тэдний  гавьяа.
    Цаашид эрүүл мэндийн даатгалд анхаарах хэрэгтэй. Гадаадад бол архи, тамхи хэрэглэдэг, илүүдэл жинтэй хүний даатгал үнэтэй, эрүүл хүнийх хямд байдаг. Үүнийг авч нэвтрүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудал дээр Монголын төр анхаарч мөнгө зарах хэрэгтэй болсон. Хүний нөөц, байр байшин, тоног төхөөрөмж аль ч байгууллагад чухал. Ажилласан жил, мэдлэг, мэргэжил, ур чадвараасаа шалтгаалан эрүүл мэндийн салбарын цалин уян хатан байх ёстой.
    Гаднын том их сургуулиуд дэргэдээ эмнэлэгтэй байдаг. Сувилагч бол эмчийн туслах биш, бие даасан шинжлэх ухаан, бие даасан ажил юм. Хамт олон нь сольё гээгүй л бол заавал эмнэлгийн удирдлагыг халж солих гээд оролдоод байх хэрэггүй” гээд төрийн албаны тогтвортой байдлыг хангаж халаа сэлгээг хамаагүй хийхгүй байх талаар хуулийн төсөл өргөн барих гэж буйгаа хэллээ.
    Авлигатай тэмцэж буй явц, орон сууцны зээлд ажил хийж, цалин авч байгаа хүн бүр хамрагдах боломж нээгдсэнийг, ахмадууд, залуу гэр бүлүүд төрийн мэдлийн орон сууцанд аж төрөх боломж бүрдэж буй, ойрын үед 80 бага сургууль нэмж байгуулах, хүүхдээ харж буй ээжүүдээс бололцоотой нь хөршүүдийнхээ хүүхдийг давхар харж цалинжих, үүгээрээ бас цэцэрлэгийн асуудлыг шийдэх, залуу ээж нарт тэтгэмж олгох зэрэг олон асуудлыг нэр дэвшигч Ц.Элбэгдорж хөндөн ярьсан юм. Тэрээр уулзалтынхаа төгсгөлд “Зургадугаар сарын 26-ны лхагва гаригийг амралтын өдөр болгож сонгууль хийнэ. Тэр өдөр та бүхэн намайг дэмжээрэй. Дараагийн дөрвөн жилд би та нарыг дэмжих болно. Зургадугаар сарын 27-ны өглөө би шууд ажилдаа очино. Надад сурах судлах зүйл байхгүй, шууд ажлаа эхэлнэ” гэлээ.
    Уулзалтаас тарсан залуу эмч нар “Сонгуульд шууд “Yes” гэмээр олон сайхан зүйл ярилаа” гэлцэж байсан нь нэр дэвшигч Ц.Элбэгдорж энэ удаагийн уулзалтаас олон олон  “Yes” авсныг гэрчилж байв.
                                                                                   
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (103.11.194.58)
    zuvhun enhbayrtai temtssen gejuu ugui ee ter buh avilgachiddai temtssen odoo ch ter temtsseer yavaa
    2013 оны 06 сарын 11 | Хариулах
  • иргэн (122.201.28.98)
    4 жил хийсэн ажил нь Энхбаяртай тэмцэлдсэн түүнийгээ авилгалтай тэмцлээ өөр иргэдийн төлөө юу хийсэн бэ?
    2013 оны 06 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
    27 мин
  • Б.Чойжилсүрэн: Аргалаад яваад байгаа нь аргаа барсан гэсэн үг
    30 мин
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 1:00 цаг хүртэл завсарлалаа
    43 мин
  • Б.Жаргалан: Ерөнхий сайд аа, та зүгээр л огцроод өгчих
    47 мин
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
    53 мин
  • У.Хүрэлсүх: Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал
    1 цаг 5 мин
  • “Төгрөг-100” ойг тохиолдуулан сурагчдын дунд зохион байгуулсан уралдаануудын шилдгүүдийг шалгарууллаа
    8 цаг 19 мин
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
    8 цаг 27 мин
  • Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
    8 цаг 39 мин
  • ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг 17 гишүүн зөвшөөрч, 6 гишүүн татгалзав
    9 цаг 39 мин
  • Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
    9 цаг 46 мин
  • “1 Төгрөг” дурсгалын зоос худалдаанд гарлаа
    9 цаг 47 мин
  • С.Бямбацогт: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сайн ажилласан, АН-ын сайд нар сайн ажилласан
    10 цаг 18 мин
  • П.Сайнзориг: Ерөнхий сайдын оруулж ирсэн тогтоол дээр зарчмын зөрүүтэй санал гаргаж болохгүй гэж бодож байна
    10 цаг 27 мин
  • Б.Батбаатар: Парламент болон Засгийн газрын түүх МАН-ын цагаан байшинд шийдэгдсээр ирсэн
    10 цаг 33 мин
  • Ц.Сандаг-Очир: Хувь заяа нь хөндөгдөөд ирэхээр хурал чуулгандаа суудаг юм байна
    10 цаг 43 мин
  • Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд бүгдээрээ л айдаст автаад байна, больцгоо
    10 цаг 49 мин
  • Э.Болормаа: Засгийн газрын сайд нар "ордны хуйвалдаан" хийх гэж байна
    10 цаг 50 мин
  • Б.Пүрэвдорж: Хамтарсан засгаас АН-ыг гаргаад цааш явчихъя гэсэн Ерөнхий сайдын яриа задарсан
    11 цаг 0 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монголын нийгэм тогтвортой байдлыг л хүсэж байгаа, 60-аас дээш хувь нь эмзэглэж байгаа
    11 цаг 4 мин
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
  • БАРИМТ: ЭНХРИЙ БАС ЭГЭЛ ОРШИХУЙ
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: "Зориг зүрхтэн"
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • "Улаанбаатар марафон"-ы оролцогч Камзах Хан гомдолтой байгаагаа илэрхийлэв
  • Алдарт жүжигчин Чой Жон У өөд болжээ
  • Соёлын сайд зөвлөхөө татвар төлөгчдийн мөнгөөр Кэмбрижд сургажээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
  • Ерөнхий сайдын итгэл үзүүлэх бичгийг Б.Энхбаяр гишүүн “ЖОНХУУ” гэв
  • Э.Болормаа гишүүн ээ, тахиагүй газар ч үүр цайдаг юм!
  • 14 мега төслийг дуустал Л.Оюун-Эрдэнийг он удаан хаан залах юм уу?
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
  • Б.Жавхлан: Нэмж авч байгаа зээлүүдэд өндөр шалгууртай, харам хандаж байгаа
  • БАЙР СУУРЬ: Хамтарсан Засгийн газрын талаар хэн, юу хэлэв?
  • Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөө үүдээ нээлээ
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Ирж буй сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Соёлын сайд зөвлөхөө татвар төлөгчдийн мөнгөөр Кэмбрижд сургажээ
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын итгэл үзүүлэх бичгийг Б.Энхбаяр гишүүн “ЖОНХУУ” гэв
  • "Улаанбаатар марафон"-ы оролцогч Камзах Хан гомдолтой байгаагаа илэрхийлэв
  • С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
  • Б.Жавхлан: Нэмж авч байгаа зээлүүдэд өндөр шалгууртай, харам хандаж байгаа
  • Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
  • 14 мега төслийг дуустал Л.Оюун-Эрдэнийг он удаан хаан залах юм уу?
  • IEM Dallas 2025-ийн Esports тэмцээний үр дүн: Vitality зургаа дахь түрүүгээ авч, ZywOo өөрийн 26 дахь MVP шагналыг хүртлээ
  • БАЙР СУУРЬ: Хамтарсан Засгийн газрын талаар хэн, юу хэлэв?
  • Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөө үүдээ нээлээ
  • Э.Болормаа гишүүн ээ, тахиагүй газар ч үүр цайдаг юм!
  • Хаби Алонсо: Реал Мадридын шинэ эрин үе эхэллээ
  • Л.Мөнхбаясгалан: Уул уурхайн төсөлд орон нутгийн иргэдийн үгийг сонсохгүй байх нь мөнхийн зөрчил дагуулдаг
  • Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш болно
  • БАРИМТ: ЭНХРИЙ БАС ЭГЭЛ ОРШИХУЙ
  • Алдарт жүжигчин Чой Жон У өөд болжээ
  • БАРИМТ: "Зориг зүрхтэн"
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
24 баримт
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • БАРИМТ: "Зориг зүрхтэн"
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК