Кубын нийслэл Гаванад манай боксчид тулалдаж гурван тамирчин уржигдар
аваргын төлөө тулалдахаар шалгарч үлдээд байсан юм. Тэгвэл гурвуулаа
рингний эзэн боксчдод ялагдсанаар мөнгөн медалиар энгэрээ мялаав.

Кубын нийслэл Гаванад манай боксчид тулалдаж гурван тамирчин уржигдар аваргын төлөө тулалдахаар шалгарч үлдээд байсан юм. Тэгвэл гурвуулаа рингний эзэн боксчдод ялагдсанаар мөнгөн медалиар энгэрээ мялаав. Ингэснээр манайхан Кубад болох эхний тэмцээнээс дөрвөн медаль хүртэж байна. Тодруулбал, Х.Энхдэлгэр, З.Энхзориг, Б.Түвшинбат нар менге, Д.Отгон- далай хүрэл медалийн эзэн болсон. Харин 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 75 кг-д Э.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар эхний тойргоос тэмцээнээ дуусгажээ. Олимп, дэлхийн хос мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт гартаа бэртэл авсан учраас Кордова Кардины нэрэмжит олон улсын тэмцээнд оролцсонгүй. Тус тэмцээнээс гавьяат тамирчин Т.Үйтүмэн 10 жилийн өмнө аваргын алтан медалийгхүртэж байв. Боксчид өнөөдрөөс Роберто Баладогийн нэрэмжит тэмцээнд өрсөлдөх бөгөөд үүний дараа эх орондоо ирэх юм.