
Кубын нийслэл Гаванад болсон тэмцээн манай гурван боксчид рингний эзэн боксчдод ялагдсанаар мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Ингэснээр манайхан Кубад болох эхний тэмцээнээс дөрвөн медаль хүртэж байгаа юм. Тодруулбал, Х.Энхдэлгэр, З.Энхзориг, Б.Түвшинбат нар мөнгө, Д.Отгондалай хүрэл медалийн эзэн болсон. Харин 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 75 кг-д Э.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар эхний тойргоос тэмцээнээ дуусгажээ. Олимп, дэлхийн хос мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт гартаа бэртэл авсан учраас Кордова Кардины нэрэмжит олон улсын тэмцээнд оролцоогүй юм. Боксчид өнөөдрөөс Роберто Баладогийн нэрэмжит тэмцээнд өрсөлдөх бөгөөд үүний дараа эх орондоо ирэх юм.