“Vanquish” хамтлагийн гишүүн, реппер Цэцэ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд АСА циркт “Нийслэл хүү” тоглолтоо хийж байсан билээ

“Vanquish” хамтлагийн гишүүн, реппер Цэцэ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд АСА циркт “Нийслэл хүү” тоглолтоо хийж байсан билээ. Тэгвэл тэрбээр уг тоглолтоо сонсогчдын хүсэлтээр дахин хийхээр болжээ. Зуны анхны хип хоп тоглолт энэ сарын 29-нд “I Loft Function house”-д 20.00 цагаас болох аж. 20 мянган төгрөгийн тасалбартай “Нийслэл хүү” тоглолтод “Vanquish” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, дуучин ВХ, “Опозит”-ын Энэрэл урилгаар ая дуугаа өргөх юм байна. Тоглолтод Цэцэ хит дуунуудаасаа хүргэхээс гадна, удахгүй гарах “Бороонд норсон бор туулай” цомогт багтсан шинэхэн бүтээлүүдээсээ дуулах аж.