
“Бусдын хайрыг хүндэл” дуугаараа олны анхаарлыг татаж, Underground hip hop- ыг залууст мэдрүүлж чадсан "Татар” хамтлаг байгуулагдаад чамгүй олон жилийг үджээ. Удаан хугацаанд нам жим байсан "Татар”-ынхан 10 насны ойгоороо бут авахаар шийдэж, нийгмийн сайн сайхны төлөө залуусыг уриалахаар архины эсрэг аян зарлаж, “Нөлөөллөөс дээгүүрт” шинэ цомгоо гаргасан. Цомогт “Киви” хамтлагийн Укатай хамтарсан “Санахгүй юм байна”, дуучин А Сооl- тэй дуулсан “Би чиний хайр” тэргүүтэй 11 дуу багтжээ. Тэд энэхүү цомгоо үнэнч фенүүддээ бэлэглэхээр шийдэж, 2000 төгрөгөөр худалдаалах юм байна. Мөн архины эсрэг аян, цомгийн нээлт, фен клубийн уулзалтаа хамтатган дүүрэг бүрт тоглолт хийж байгаа бөгөөд өнгөрсөн ням гаригт Зүүн салаа, өчигдөр Их нарангийн задгай талбайд тоглосон бол, өнөөдөр Улиастайн эцэст, маргааш Амгалан, нөгөөдөр Шархаданд очиж тэндхийн залуустай уулзах юм байна. "Татар”-ынхан ирэх намраас хөдөө орон нутгийг зорино.