Дуучин Лэди Гага өвөрмөц нүүр будалт, хувцаслалтаараа бусдаас онцгойрдог. Тэрбээр ямагт өндөр өсгийтэй гутал, этгээд нүүр будалт, үс засалттайгаар тайзан дээр гардагаас фенүүд нь түүний будаггүй төрхийг харахыг хүсдэг. Харин өнгөрсөн даваа гарагт тэрбээр найз залуу Taylor Kinney-тайгаа Нью-Иорк хотын гудамжаар тун энгийн алхаж байхыг гэрэл зурагчин дурандаа буулгажээ. Тэрбээр хар өнгийн богино өмд, цамц өмсөн үсээ шуусан байжээ. Бороонд норохгүйг хичээн яваа түүнийг элдэв янзын хувцас өмссөн байдлаасаа илүү үзэсгэлэнтэй харагдаж байна хэмээн хэвлэлүүд бичиж байна. Мөн байнга л галзуу үйлдлүүд хийдэг Лэди Гагаг гуч хүрэх гэж буй эмэгтэйн хувьд удахгүй этгээд стилээсээ татгалзаж илүү тансаг, дэгжин хувцасладаг болж магадгүй хэмээн шуугиж байна.





Б.Баяр




