
Дэлхийн шилдэг хошин дуурийг ирэх бямба гаригийн 17.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглох гэж байна. Австрийн хөгжмийн зохиолч Иохан Штраусын “Сарьсан багваахай” оперетта нь анх Австри улсын Вена хотноо 1874 онд тоглож байжээ. Энэхүү оператта нь өнөөг хүртэл Венийн хошин дуурийн оргил хэмээн тооцогдож байна. Монголын сонгодог урлагийн тайзнаа анх 2009 оны зургадугаар сарын 19-ны өдөр тоглож байв. Тус оператта нь дуурийн урлагийн хөнгөн төрөл бөгөөд зохиолын хувьд сонирхолтой, үзэгчдэд хялбар хүрч ойлгогддог учраас бусад дууриас онцлог юм. Энд XIX үеийн нэгэн гэр бүлийн амьдралыг харуулдаг ба эхнэр нь нөхрөө хуурч, нууц амрагтай болж, эцэст нь хууран мэхлэлт илэрдэг тухай өгүүлдэг.
Энэ сарын 10-нд тоглох И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийн гол дүрд Габриел Айзенштайн Ч.Түмэндэмбэрэл, Розалинда /Айзенштайны эхнэр/ -Ш.Наранчимэг, Франк /шоронгийн дарга /-Э.Бумхүү, Орловский /ханхүү/-Ц.Арюна, Альфред /Орловскийн дууны багш/- Г.Шижирболд, Фальк /шонхор/ нотариат - А.Сайнбаяр, Блинд, /гацаа/ өмгөөлөгч –М.Даваадорж, Адель /Розалиндагийн зарц /- Ө.Уянга, Ида/Аделийн эгч/-Ч.Алтантүлхүүр, Фрош /мэлхий/ шүүхийн албат-Ч.Чинзориг, Иван /ханхүүгийн зарц/ -О.Батбаатар нар тус тус тоглох юм.
Сэтгэгдэл (1)