
“Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Хулан “Алтан зэгсний ангир" нэртэй номынхоо нээлтийг Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд ирэх ням гаригт хийхээр болжээ. Номын хуримд яруу найрагч П.Бадарч, Д.Цоодол, Д.Урианхай, болон Б.Галсансүх, Х.Эрдэнэбаатар нар оролцож, шүлгээ хэлж, уншигчидтай яриа өрнүүлэх ажээ. Мөн энэ үеэр найрагч Ц.Хулангийн гарын үсэгтэй номын худалдаа болох юм байна. Тэрээр “Зүгээр л нэг амьдрахсан" номоосоо хойш багагүй хугацаанд яруу найргийн ном гаргаагүй байсан юм.