
10 жилийнхээ ойг тохиолдуулан “Татар” хамтлаг “Нөлөөллөөс дээгүүрт” гэсэн аянг хэрэгжүүлж байгаа. Энэхүү аяны хүрээнд залуусаа буруу нөлөөнд автахгүй өөрөөрөө байж, өөрөө сэтгэж амьдрая хэмээн уриалж байна.
“Татар” хамтлаг “Нөлөөллөөс дээгүүрт” аялан тоглолтынхоо гарааг 06 сарын 06-аас Баянхошууны Хөтөлөөс эхэлсэн бол, одоогийн байдлаар Хилчин хотхон, Зүүн салаа, Их наран, Улиастай гэсэн хэсгүүдээр аялан тоглоод байна. Улаабаатар хотын залуус маань “Нөлөөллөөс дээгүүрт” архины эсрэг аянд өргөнөөр хамрагдан дэмжиж оролцож байна.
“Нөлөөллөөс дэгүүрт” залуусын хөтөлбөр эхэлсэнээс хойш Улаанбаатар хотын дүүргүүдэд байгуулагдсан фэн клубээр дамжуулан 4000 гаруй залуус энэхүү аянд одоогийн байдлаар нэгдээд байна
“Нөлөөлөөс дээгүүрт” аялан тоглолт нь өнөөдөр буюу 6 сарын 12-нд Амгаланд, маргааш 6 сарын 13-нд Шархад, 6 сарын-14 Viva city тус тус үргэлжилэн тоглоно. Мөн аялан тоглолтын үеээр Татар хамтлагын 5 дахь цомог “Нөлөөллөөс дээгүүрт” худалдаалагдах болно.


