
Уг баярт Бонн хотын Их сургуулийн монгол судлалын тэнхмийн эрдэмтэд, багш оюутнууд, Германд суралцаж буй монгол оюутнууд өргөнөөр оролцож шинээр гарч байгаа ном сэтгүүл, мөн зохиогдож байгаа арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл авсан байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд “Монсудар” хэвлэлийн газрын редакцийн эрхлэгч Ж.Оюунаа компанийнхаа талаар танилцуулга хийсний зэрэгцээ монгол хэлний өнөөгийн байдал болон хэлний бодлого, хэтийн төлвийн талаар монголч эрдэмтэд, монгол хэл сонирхогчид, оюутнуудын сонирхсон асуултад хариулан санал бодлоо солилцон, харилцан ярилцжээ.