зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Би та бүхний дуу хоолой байх болно

2013-6-14
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр буюу зургадугаар сарын 13-нд Соёлын төв өргөөнд Улаанбаатар хотын цагдаагийн хүрээний албан хаагчидтай уулзлаа.

Цагдаа, дотоодын цэргийн хүрээний бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй хийсэн уулзалтыг нээж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын шинэ удирдага ажлаа аваад хамгийн түрүүнд нийслэлээ аюулгүй, амгалан тайван хот болгох зорилт тавин ажилласаар ирлээ. Энэ зорилтын хүрээнд нэн тэргүүний сайжруулах ёстой ажил бол цагдаагийн байгууллага, бие бүрэлдэхүүн юм.
цагдаа 2

Цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх тал дээр өргөн хүрээтэй ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэсгийн барилгын ажилд 7.5 тэрбум төгрөг төсөвлөж, энэ онд багтаан ашиглалтад оруулахыг зорьж байна” хэмээв.

Мөн НИТХ-ын дарга Д.Баттулгын хэлснээр Улаанбаатар хотын цагдаагийн газруудыг машин техникээр хангах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал эргүүлийн албанд 75, шуурхай албанд 24, замын цагдаагийн газарт 30 машин тус бүр олгохоор шийдвэрлэж, ирэх зургадугаар сарын 24-нд хүлээлгэж өгөхөөр болсон аж.

НИТХ-ын дарга Д.Баттулга хэлэхдээ “Засгийн газар Төв банктай хамтран 800 тэрбум төгрөгний орон сууцны зээлийн эх үүсвэр саяхан гаргасан. Энэ зээлэнд хамгийн түрүүнд нийслэлийн цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хамруулах болно. Мөн цагдаагийн байгууллагын ахмад ажилтнуудыг нэн түрүүнд орон сууцаар хангах асуудлыг бид ярилцах болно” гэв.
 цагдаа 2
 
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, шударга ёсны шинэтгэл цаашид цагдаа болон хууль сахиулах байгууллагын шинэчлэлээр үргэлжлэх болно. Монголд хуулийн засаглалыг тогтооход та бүгдийн манлайлал, үүрэг оролцоо чухал гэдгийг нэр дэвшигч маань мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах цагдаагийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах нь хамгаас чухал ажил болоод байна. Мөн авто замын осол аваар, түгжрэл зэрэг асуудлаас үүдэлтэй замын цагдаагийн байгууллагуудын хүндрэл бэрхшээлд, ачааллыг бууруулахад хуулийн шинэчлэл чиглэгдэх ёстой. Энэ утгаараа Улаанбаатар хотын шинэ удирдлага, Нийслэлийн замын цагдаагийн хамтын бэхжихэд бид гүүр болон ажиллах болно” гэв.

Дараа нь нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Та бүхэн энд сонгогчийн хувиар хүрэлцэн ирсэн. Харин би төрийн тэргүүний бус Ерөнхийлөгчид нэр дэвшигч иргэний хувиар ирсэн. Энэ бол бидний иргэнийхээ эрх үүргээ эдлэх эрхийн асуудал, ардчиллын буян юм.

цагдаа 2
Монголчууд агуу төрт улсыг үүсгэн байгуулж, дэлхийд дэглэм журмыг тогтоосноороо бахархаж явдаг ард түмэн. Ийм учраас энэ агуу түүхтэй улс орноо хамгаалахын төлөө бие сэтгэлээ зориулж ирсэн, цагдаагийн албан хаагч та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүргэе.

Нийслэлийн удирдлагаас цагдаа нарын орон сууц, нийгмийн асуудлыг анхаарч байгаад миний сэтгэл хангалуун байна. Үүгээр зогсохгүй Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудалд ач холбогдол өгч дэмжих учиртай. Цагдаагийн байгууллагуудыг шаардагдах унаа тэрэг, орон байраар хангаад зогсохгүй урамшуулал олгодог болъё.
Та бүхний төлөөлөл УИХ-д цөөхөн байж магадгүй. Тэгвэл та бүхний өмнөөс би чанга дуугарч, та бүхний дуу хоолой байж чадна. Засгийн газар, орон нутгийн удирдлагуудыг шаардан ажиллаж чадна. Та бүхэн “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж намайг төлөөлдөг юм” хэмээн нүүр бардам хэлж байх хэрэгтэй. Хууль хяналтын байгуулагын нэр хүнд өндөр яваасай гэж би боддог. Монгол Улсад хууль хэрэгждэг гэдгийг та бүхний үйл ажиллагаа бүрэн харуулдаг байгаасай гэж боддог.

Тангараг өргөж, улс орныхоо аюулгүй байдлын төлөө амь биеэ зориулах цэрэг, цагдаагийн албан хаагчдад монголчууд хайртай байдаг. Иймээс тэдний тусын тулд гарч буй аливаа шийдвэрийг дэмжихгүй хүн байдаггүй. Хамгийн гол нь та бүхэн ард түмнийхээ энэ хайр хүндэтгэлийг дааж албан үүргээ гүйцэтгэх ёстой” гэв.

Мөн нэр дэвшигч хэлэхдээ цагдаа нарын ар гэрийн асуудал, нийгмийн халамж, шагнал урамшуулал, санхүү, орон сууцнаас гадна хувцас хэрэглэлийн асуудалд анхаарахаа онцоллоо. Тэрбээр цагдаагийн шинэ форм, хувцас хэрэглэлийг олон улсын стандартад нийцүүлэн, сайжруулсан байх ёстойг дурдав.
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (95.188.153.109)
    энэ муу амьтанг яанаа. дандаа худлаа солиорч явах юм. тоох газар бвал аваасай. жишээлбэл там
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • xx. (202.9.47.133)
    mohgolchuudiih duu xooloi volj chadaxgui shuu dee xujaa xuh
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • 11 (122.201.18.164)
    худлаа ярихаа боль. засгийн газрийнхаа хийж байгаа ажлаар шоудахаа боль.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • ах нам (202.55.191.35)
    ард олоныг тарвага гээд байнаа оносон цэцэрхэл биш шиг л байна ,,,солиотоо
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • зочин (202.179.24.195)
    Амаараа юу ч ярьж болно. харин бодит байдал дээр цөөхөн Монголчуудыг минь сүүлийн 70 жил байгаагүйгээр хувааж байгаа шүү. Бүр тэр муулаад байдаг Оросуудаас илүү хувааж байгаа шүү ЭЛБЭГДОРЖ ГУАЙ
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
    • ЭНХБАЯРААС ЭХЭЛСЭН
      2013 оны 06 сарын 14
  • зочи н (202.179.24.195)
    Ард түмний төлөөх дуу хоолой чинь сонсогдохгүй л байгаа шүү. харин АН-төлөө нэг тийм сонин дуу гаргаад л ярих юм байна лээ
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.24.195)
    АН -ЫН ДУУ ХООЛОЙ БОЛЧИХООД ЭНЭ ӨӨРӨӨ Л ТЭР АВИЛГАЛ ГЭЭЧИЙГ БИЙ БОЛГОСОН БИЗ ДЭЭ. ЭНЭ ХҮНИЙГ ГАРЧ ИРЭХЭЭС ӨМНӨ АРД ТҮМЭН АВИЛГАЛ ГЭЖ МЭДДЭГГҮЙ Л БАЙСАН. АТГ ГЭГЧИЙГ БАС Л ЭНЭ ХҮН ГАРГАЖ ИРЭЭД ЭСРЭГ НАМАА НАМНАХ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА. ЦАГДАА ШҮҮХ БҮГД АН-Ы ТАЛД ҮЙЛЧИЛЖ БАЙГААГ ЭНЭ ХҮН ХАРААД АМАА ҮДЧИХЭЭД Л СОНГУУЛЬ ДӨХСӨН ЧИНЬ ТЭМЦЭЖ БАЙГАА ДҮР ЭСГЭЭД БАЙХ ШИГ ЭЭ
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
    • ЭНЭ ТЭНЭГ УНТАЖ БАЙСАН МАЛ БАЙХАА. ЭНХБАЯР, ХУ НАЭМЫН ЭХЛҮҮЛСЭН ЛАЙГ ОДОО ҮҮРЧ БАЙНА. УСАН ТЭНЭГ ЦОЛМОН БАЙНА
      2013 оны 06 сарын 14
  • Зочин (202.179.10.150)
    Юу ч гэж хошгоруулна шүү дээ
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.26.41)
    ТЭР ДУУ ХООЛОЙ БОЛЖ ЧАДНА. БАЙСААРЧ БАЙХ БОЛНО. ЭНЭ ИХ ЛУЙВАРЧДЫГ ТЭР Л ИЛ ГАРГАСАН. ОДОО ШИНЭЧЛЭЛИЙН ИХ ХУУЛИУД БАЙНА БАС. БАТЭРДЭНЭ ТЭНЭГ ШИГ БИ 80 ХУУЛЬ БАТЛУУЛСАН БИЛ ҮҮ, САНААЧИЛСАН БИЛ ҮҮ ГЭЖ МАЛ ЦАРАЙЛАХГҮЙ Л ДЭЭ. 80ХУУЛИАРАА АВИЛГЫГ ЗОГСООХГҮЙ ЯАЬ АА
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • зочин (112.217.228.212)
    тэр ард түмний дуу хоолой байсаар ирсэн
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (220.132.19.136)
    Ажлаа өгөөд бүх зүйлийг хуулийн хүрээнд шийдэж байгаа биз дээ. АН харин ч шударга байна. Харин МАН тэр Отгонбаяраас эхлүүлээд дүүрэн луйварчидтай нам даа.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.242.154)
    Ц.Элбэгдорж: Би та бүхний дуу хоолой байх болно. Сонгогч: Би тийм богинохон хоолойтой болмооргүй бн.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
    • зочин
      дэлхийгээс зайл
      2013 оны 06 сарын 14
  • бээгий (210.101.131.231)
    юу ч хийхгүй байгаа хүнийг ч яаж муулхавдээ..
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.18.236)
    Мэргэжилийн Популист
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • zochin (103.11.192.34)
    Авлигтай тэмцэх ажлыг хууль эрх зүйн хүрээнд үргэлжлүүлээд хийгээд аваад явчих чадвартай хүн хүн бол яах аргагүй Батэрдэнэ Аварга. Ардчиллыг Дарангуйлал болгосон Элбэгдоржоос ард түмэн залхаж байна. Шинэ монголын шинэ сонголт бол Батэрдэнэ гэдэгтэй санал нэг байна
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • zochin (103.11.192.34)
    Авлигтай тэмцэх ажлыг хууль эрх зүйн хүрээнд үргэлжлүүлээд хийгээд аваад явчих чадвартай хүн хүн бол яах аргагүй Батэрдэнэ Аварга. Ардчиллыг Дарангуйлал болгосон Элбэгдоржоос ард түмэн залхаж байна. Шинэ монголын шинэ сонголт бол Батэрдэнэ гэдэгтэй санал нэг байна
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Zochin (103.11.192.34)
    Авлигтай тэмцэх ажлыг хууль эрх зүйн хүрээнд үргэлжлүүлээд хийгээд аваад явчих чадвартай хүн хүн бол яах аргагүй Батэрдэнэ Аварга. Ардчиллыг Дарангуйлал болгосон Элбэгдоржоос ард түмэн залхаж байна. Шинэ монголын шинэ сонголт бол Батэрдэнэ гэдэгтэй санал нэг байна
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.10.21.32)
    элбэгдорж жинхэнэ ардын жүжигчин наанаа сайхан зүйл яриад цаанаа жинхэнэ ардчиллын дайсан
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
    • Д.БЯМБАСҮРЭН
      Женко Баттулга гэж бөх баина, дээд боловсролгүй, боловсрол надад хэрэггүи гэсэн хүншүүдээ. Нэр, Гар, Сэтгэлээрээ баахан луйвар хийж хөрөнгөжсөн. Энэ хүн АН-аас 2 дахиа сайд боллоо, АН-ын ганц лидэр гээ биздээ. 1 жилийн дараа ерөнхий сайдаар яригдаж баигаа. АН-ын энэ нүдний булаанууд ерөнхий саидаар тавина шүү. Дараа нь Ерөнхийлөгчид зүтгүүлэнэ.
      2013 оны 06 сарын 14
  • Зочин (174.23.179.224)
    Yagaad ch yum ene esduusuu taalagddaggui yum. Harvaas hun muutai uudgui yum shig sanagdaad bdgiin
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
    • ЭЛБЭГДОРЖ 7 САРЫН 1нд САНАЛАА ХУЛЬХИДУУЛСАН ГЭЭД АРД ТҮМНИИГ ТУРХИРААД БАИСАН САЯ АПУиин БАТХҮҮ, ЗОРИГТ НАР САНАЛЫГ УЛААН ЦАЙМ ХУЛЬХИДААД ГАРАХАД ЮУ Ч ДУГРААГҮИ ПИЗДА ШД
      2013 оны 06 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    9 цаг 9 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    9 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 58 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    10 цаг 10 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    10 цаг 25 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 32 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    11 цаг 0 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК