Монголын соёл, аялал жуулчлал, экспортын бүтээгдэхүүнийг таниулах
зорилгоор "Монголын соёлын өдөр" арга хэмжээг АНУ-ын Сан-Франциско хотын
төл талбай "Union Square"-д есдүгээр сард зохион байгуулахаар болжээ.

Монголын соёл, аялал жуулчлал, экспортын бүтээгдэхүүнийг таниулах зорилгоор "Монголын соёлын өдөр" арга хэмжээг АНУ-ын Сан-Франциско хотын төл талбай "Union Square"-д есдүгээр сард зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, АНУ-ын Сан Франциско хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газартай хамтран зохион байгуулах юм. Өдөрлөгт ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, гар урлал, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, аялал жуулчлалын салбарын компаниуд оролцож бүтээгдэхүүнээ дэлгэх ажээ. Нэг өдөр зохион байгуулах уг арга хэмжээний үеэр хотын төв талбай "Union Square"-д 15-20 асар майхан барьж, үйлдвэрлэл, үйлчилгээг өвөрмөц хэлбэрээр сурталчлах гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/