Төрийн соёрхолт, ардын жүжигчин, зууны манлай нугараач
Б.Норовсамбуугийн нэрэмжит "Монголын уран нугараачдын улсын анхдугаар
уралдаан" болох гэж байна.

Төрийн соёрхолт, ардын жүжигчин, зууны манлай нугараач Б.Норовсамбуугийн нэрэмжит "Монголын уран нугараачдын улсын анхдугаар уралдаан" болох гэж байна. Уг уралдаан энэ сарын 21-нд эхлэх бөгөөд нугараачид гоцлол, хосоор, багаар гэсэн төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. Энэхүү уралдаанд 21 аймаг, есөн дүүргийн 100 гаруй уран бүтээлч оролцоно. Дэлхийн урлагт брэнд болж чадсан Монголын уран нугаралтыг хөгжүүлэх, өнөөгийн шинж төрхийг илрүүлж ирээдүйд гарах амжилтыг ахиулах зорилготойгоор зохион байгуулж байгаа уралдааны бүртгэл маргааш дуусч, энэ сарын 20-нд техникийн зөвлөх хуралдах ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/