зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МИАТ-ын “Хэргийн эзэд” хэн бэ?

2013-6-14
0
ЖИРГЭХ
“Дайны эрсдэлийн даатгал” нэрээр халхавч хийж, гадаад дахь зохиомол компанийн данс руу МИАТ компаниас их хэмжээний мөнгө шилжүүлж байсан хэргийн холбогдогчид шүүхээс ял сонсов.
miat“Дайны эрсдэлийн даатгал” нэрээр халхавч хийж, гадаад дахь зохиомол компанийн данс руу МИАТ компаниас их хэмжээний мөнгө шилжүүлж байсан хэргийн холбогдогчид шүүхээс ял сонсов. Хэрэгт холбогдсон буруутнуудын хөрөнгийг улсын орлого болгож буй аж. Тухайлбал, “Монголиан эйрлайнз” буюу нэрээ “Хүннү эйрлайнз” болгон саяхан өөрчилсөн группийн Ч.Хоролсүрэнд ногдох хувьцаа, “Транс трэйд” нэртэй банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгийн 50 хувь буюу дүрмийн санд нь байсан 2.3 тэрбум төгрөг, банкинд түүний нэр дээр хадгалагдаж буй хоёр сая гаруй ам.долларыг улсын орлого болгожээ. Мөн Р.Бат-Эрдэнийн дөрвөн өрөө байр, “Ланд” маркийн машин, Ц.Орхоны онгоцны тийз борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг компанийн 50 хувь, Б.Эрдэнэбилэгийн “Монгол керамик” компанид эзэмшдэг хувьцаа, үл хөдлөх хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх шийдвэрийг шүүх гаргав. Дөрвөн сар гаруйн турш олны анхаарлыг татаж байсан хэргийн холбогдогчдыг ялласнаар энэ дуулиант хэрэгт эцсийн цэг тавигдах уу, үгүй гэсэн асуулт өдгөө гарч байна.

Шүүх хурлын үеэр Ч.Хоролсүрэн “Энэ хэрэгт бусад холбогдогч буруугүй” хэмээн шийр заасан мэдэгдэл хийсэн нь анхаарал татав. “Бусдыгаа хөлдөө чирэхгүй” гэсэн шазруун зан үүний ард байж болох боловч, “Өөр хэн нэгэн, хэсэг бүлэг байгаа юм биш биз. Тэд нь хариуцлагыг чи даа. Арыг нь бид хариуцна” гэсэн юм биш байгаа гэсэн хар төрж байгаа юм. Эрсдэлтэй гэрээнд гарын үсэг зурсан захирлуудаас ганцхан Р.Бат-Эрдэнэ хувийн аж ахуйн нэгжгүй. Олон жил нисгэгчээр ажилласан тэрбээр “Энэ гэрээнд нэг удаа гарын үсэг зурсан боловч мөнгө авч байгаагүй” хэмээн мэдэгдсэн байдаг. Гэвч шүүх Р.Бат-Эрдэнийг буруутай гэж үзсэн төдийгүй амьдарч буй дөрвөн өрөө байр, унаж буй “Ланд” машиныг нь хураах шийдвэр гаргалаа. Мэргэжилдээ гаршсан, хамт олныхоо дунд нэр хүндтэй, гавьяат нисгэгч тэрбээр томчуудын, улстөрчдийн тоглоом болчихов уу даа гэсэн эмзэглэл төрж байгааг нуух юун. Дайны эрсдэлийн даатгалын мөнгө буруу замаар будаа тээж эхэлсний дараахнаас иргэний агаарын тээвэрт МИАТ компанитай ижил нэртэй нэгэн авиакомпани мэндэлсэн нь “Монголиан эйрлайнз” групп.


2011 оны намар анхны нислэгээ эхлүүлсэн тус групп 70 гаруй сая ам.доллараар үнэлэгдэх “Фокер-50” онгоц, 200 сая ам.долларын “Аэробус-319” онгоц худалдан авч, Туулын мөсийг долоох шахаж яваа энэ салбарын бизнесмэн үүдийн атаархлыг хөдөлгөж байв. Шинэ тутам байгуулагдсан ч хөлөө хурдан олж, иргэний нисэхийн салбарт монополь тогтоохдоо хүрсэн “Монголиан эйрлайнз” группийг босгосон мөнгө хаанаас эхтэй болохыг нягтлахад шүүх хурал нэг их ач холбогдол өгсөнгүй юү дээ. Тус группийг хувийн хэвшлийн тэргүүлэгч байгууллагууд болох МАК, “Бодь” групп үүсгэн байгуулж, хөрөнгө оруулалт хийсэн. Тиймээс “Голомт” банкны захирал Д.Баясгалан болон МАК группийн эзэд ТУЗ-д нь багтдаг байв. Улс төрийн намуудын угшилтай, Монголын толгой компанийн эздийн үүсгэн байгуулсан тус групп МИАТ компаниас мөнгө завшсан захирлуудын дуулианы үеэр нэрээ “Хүннү эйрлайнз” болгон өөрчилсөн бөгөөд энэ хугацаанд хөрөнгө оруулагчид нь далдын хар малгай дороос цухуйсангүй.


Хувийн хэвшлийн аль ч агаарын тээвэрлэгчид байхгүй, тэр бүү хэл төрийн өмчийн МИАТ компаниас ч давсан монополь эрх эдэлж байсан “Монголиан эйрлайнз” группийн асуудал шүүх хурлын үеэр мөн л хөндөгдөөгүй нь хэргийн зөвхөн нэг талыг барьж шүүсэн гэсэн яриа гарахад хүргэв. Шүүх Ч.Хоролсүрэн тэргүүтэй холбогдогчдыг төрийн өмчөөс олон тэрбум төгрөг завшсан гэж үзсэн хэрнээ төрийн мөнгө гадаад, дотоодын банкаар ид дамжиж байх үед мэндэлсэн компанийн хөрөнгө хаанаас эхтэй болохыг хайхраагүй нь эл хэргийг сонгуулийн ид сурталчилгааны үеэр, бусдын анхаарлаас зайдуухан яаран шийдэхээр чармайсантай холбоотой байж мэдэх. “Ардын намынхан авлигачид” хэмээн харуулах улс төрийн ээлжит махинацийн нэг хэсэг нь энэ хэрэг болж байгааг нуугаад хэрэггүй биз. Гэвч хэрэгт холбогдогчдын намтар түүхийг анзаарвал сонирхол татсан олон баримт олдох бололтой. Б.Эрдэнэбилэгийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай нэлээд холбоотой, түүний дэмжлэгээр Ц.Элбэгдорж, М.Энхболдын үед МИАТын захирал болсон гэж ярьдаг. Дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнгийн эзэмшдэг хувьцаа ҮХАА-н сайд Х.Баттулгын мэдэлд байдаг тухай мэдээлэл бий.


“Монголиан эйрлайнз” анхны нислэгээ Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад түүний уугуул нутаг Баянхонгор аймаг руу “Фокер-50” онгоцоор хийсэн нь ч сэжиг төрүүлэх сэжим мөн. Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нар тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын дэмжлэгтэйгээр луйврын үйлдлээ хийсэн гэсэн мэдээлэл байдаг ч Үндсэн хуулийн цэцийн гиш үүний дархан эрхээрээ далимдуулан Д.Сугар энэ хэргээс үлдэж хоцорлоо. Захирлуудтай үгсэн, мөнгө угаах хэрэгт гараа дүрсэн нягтлангуудын талаар таг чиг. Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ нарын үед Ерөнхий нягтлангаар ээлж халаагүй суусан Д.Баясгалан хэмээх багш мэргэжилтэй эмэгтэй мөнгө угаах хэргийн гол оролцогч мөн нь тогтоогдсоор байтал түүний талаар манай шүүх ганц үг ганхийсэнгүй. Ц.Орхоны үеэс буюу 2010 оноос Ерөнхий нягтлангаар ажилласан Д.Батбилэг гэдэг нөхөр яагаад сугарч үлдэж байгаа нь сонирхол татна. Тэрбээр Зам, тээврийн сайд А.Гансүхийн туслах бүсгүйн нөхөр юм гэсэн. Арай “ах” сайд нь аваад үлдчихсэн юм биш байгаа. Энэ мэтээр чих дэлдийлгэм мэдээллээр хачирлагдсан “МИАТ-ын” хэмээх энэ хэрэг жижиг асуудал биш байв.


Дуулиант хэргийг анх илрүүлсэн хуулийнхан өөрсдөө ч мэдэлгүйгээр төрд нэр нөлөө бүхий улс төр, бизнесийн бүлэглэлийнхний мөрөөр яваад орчихсон гэсэн шивнээ дуулдаж л байна. Хэрвээ авлигатай тэмцэх гэж байгаа бол миний чиний гэж алаг үзэхгүй л байх хэрэгтэйсэн. Ерөөс “Монголиан эйрлайнз” групп бол нам дамжсан бүлэглэлүүдийн хамтын өмч байсан нь үнэн билээ. Тиймээс өмч үүссэн нөхцөл байдал, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдээс утасны үзүүрийг хөөвөл “хэргийн эзэд” бүхлээрээ ил болох ёстой билээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.170.68.162)
    baiguulagdsan companyd horongo oruulalt hiih huuliaraa huuli bus bish shv dee. tegeheer baiguulagdsan companii nislegiin tuuziig ogtloh buruu bish shvv dee
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Olgoo (122.201.18.134)
    Zavaan shaaruudig ongostoigoo uheh baih daa MAK JENKO BODid 5 jilin daraa halgaa bariulah estoi shuu mongolchuudaa Ene kampond ajildag humuutsee hulgaichuudin mongig hulgailaad bail daa bitgi orshoo ajilj mongo hij oghoots bich naduul chin haana ochoh um muu hulgaachuud
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 58 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 59 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 21 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 49 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК