зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сэтгүүлчид ээ, миний бичиж нийтлэх эрх хязгаарлагдаж, дарамт шахалтад өртлөө. Намайг дэмжиж өгөөч

2013-6-14
0
ЖИРГЭХ
Өчигдөрхөн би улсынхаа Эмирийг шүүмжилж твиттер хуудсаараа байр сууриа илэрхийлснээсээ болж 11 жил өргөст торны цаана суух хатуу цээр амссан,алс холын гивлүүрт бүсгүй Худу Аль Ажмигийн тухай бичиж суулаа.
ганчимэгӨчигдөрхөн би улсынхаа Эмирийг шүүмжилж твиттер хуудсаараа байр сууриа илэрхийлснээсээ болж 11 жил өргөст торны цаана суух хатуу цээр амссан,алс холын гивлүүрт бүсгүй Худу Аль Ажмигийн тухай бичиж суулаа. Өөртөө, өөрийнхөө эх оронд байгаа алтанхан эрх чөлөөгөөр бахархаж, үнэ цэнээр нь ханатлаа бялууран амьсгалж байгаа монголчуудынхаа тухай бодож, сониныхоо арын нүүрэнд жижигхэн зурвас тэрлэчихээд гэр лүүгээ цээж тэнэгэр алхаж явав. Энэ бол миний эрх чөлөө. Надад байгаа цорын ганц баялаг. Мэдээж би сонины эзэн биш болохоор миний эрх жаахан хязгаарлагдмал нь үнэн. Гэхдээ би  Худу бүсгүйн дэргэд  хэтийдсэн гэмээр эрх чөлөөтэй, цэнхэр тэнгэр, уужим талынхаа дунд иргэд нь эрх дархаа эдлэх шиг болдог ардчилсан Монгол орны иргэн. Хэдийгээр би эзэн биш ч гэлээ эзнээ шүүмжлэх, өөрийн байр сууриа хамгаалж үгээ хэлэх эрхийг эдэлдэг. Дарамтлуулах, арга буюу арагшаа ухрах, зарим үед зогсох “эрх”-ийг ч бас хангалттай эдэлдэг. Энэ мэтийг бүгдийг нь эргэцүүлсэн ч миний эрх чөлөө хангалттай л санагдаж байлаа, өчигдөр орой. Харин өглөө иртэл байдал бишиджээ. Бахархаад, бардамнаад байсан эрх чөлөөг маань захаас нь эвхэж эхэлдэг байгаа. Шалтгаан нь миний үйл ажиллагаа МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ аваргад таалагдахгүй байгаагаас үүджээ.  Сэтгүүлч Б.Ганчимэг нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжихгүй байгаа нь тус намын өнөөгийн зарим удирдлагуудын уур унтууг ихэд бадрааж байгаа юм байх. Тэрнээс нь болж манай сонины эрхлэгч цаашид миний нийтлэлүүдийг хэвлэхгүй гэж “лүндэн”-дэх нь тэр. Лүндээдээд л, Лүндэндээд л ер нь энэ нам юу болж байна вэ. Улс үндэстнээ яс угсаа, нутаг жалгаар нь талцуулсан жавартай завхай үгсийг тус намын зарим нөлөө бүхий эрхмүүд Дорнод аймгийн иргэдтэй хийсэн уулзалт дээр  унагасан талаар би нэгэн нийтлэлдээ шүүмжилсэн юм. Уншигчид ч хэдэн өдрийн турш хангалттай сэтгэгдлүүдээ бичив. “Алслагдмал, хязгаар нутгийн иргэд маань цэвэр цусны монгол биш юм уу. Төв нутгаараа тархан суугаа түмэн маань цэвэр биш юм уу” гэсэн бухимдалтай үгсийг тэд маань нисгэж байна. Хажуугаас нь захиалгатайгаар бөөн бөөнөөр нь доромжилсон, гүтгэсэн, дайрсан comment-уудыг ч нэгэн хэвлэлийн албанаас зохион байгуулалттай явуулж байна. Гэхдээ энэ мэт явдлууд нь над шиг хориод жил сэтгүүл зүйн гал тогоонд чанагдсан, ажил мэргэжил маань амьдралын минь цорын ганц утга учир болчихсон, мянга мянган уншигчдынхаа дунд хангалттай хүндлэгдсэн сэтгүүлчийг  сөхрүүлж чадахгүй.  Тийм болохоор би тэр мэтийг авч хэлэлцэхгүй. Гагцхүү төрийн хүмүүсийн үг нь цэгцэрч, үзэл нь тогтворжиж, зүрх сэтгэл нь угаагдсан баймаар даа гэсэн гайхширлаа дарахад хэцүү байна.
    Тус нийтлэлийн дараа зарим дарга нар нь над руу ярьж байр сууриа хамгаалсан. Дургүйцлээ илэрхийлсэн. Энэ бол байдаг л зүйл. Би бас л тоогоогүй. Дараа нь би УИХ-ын гишүүн асан, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Энэбишийн Мөнх-Очирыг олж ярилцлагынхаа зочноор урьсан. Э.Мөнх-Очир намынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулсан арга барилыг шударгаар шүүмжилж, одоогийн намын дарга Ө.Энхтүвшинг зарчмын хувьд нэр дэвших ёстой байсан. Намын даргаа дэвшүүлээгүйд сэтгэл дундуур байна гэдгээ илэрхийлсэн. Улс төрийн нам гэдэг институц улс төрийнхөө тогтсон дэг жаяг, зарчмаа гишгэсэн шийдвэр гаргалаа гэдгийг л хэлсэн. Эхний өдөр нь энгийн зүгээр сайхан ярьж сууцгаасан. Уулзаагүй их ч удсан байсан. Хоёр хоногийн дараа би ярилцлагаа авсан. Уулзахаар очихдоо би Б.Бат-Эрдэнийн сурталчилгааны сонинг авч очсон. Тэр сонин дээр Булган аймагтай анх холбогдсон түүх нь байсан. Гэхдээ самбо бөхийн холбоог олон жил авч явсан, энэ нам төрийн том зүтгэлтэн байсан, хуурай ах нь байсан Л.Энэбиш даргын талаар “А” үсэг ч байгаагүй. Увс аймагт гэхэд хөл тавьж үзээгүй гэж байх жишээтэй. Би сэтгэл зүйн үүднээс энэ хачирхалтай баримтуудыг ярилцах зочиндоо үзүүлсэн. Тэр хүн тэр сонинг үзээгүй явсан. Үзээд маш эмзэглэсэн. Миний ярилцлага бүтсэн түүх ердөө л энэ. Энэ бол миний техникийн л шийдлүүд. Үүнээс болж би яагаад сониндоо адлагдах, бичих нийтлэх эрхээ хязгаарлуулах ёстой юм бэ. Би монголчууд өнөөдөр ямар нэг спорт заалны даргыг сонгох гээгүй ээ, улсын Ерөнхийлөгчийг сонгох гэж байна гэж ярилцлагадаа хэлсэн.
    Энэ бол миний хувийн байр суурь. Хувь хүний маань байр суурь. Энэ бол миний эрх. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжих нь миний өөрийн эрх. Сүүлийн үеийн улстөрчид их сонин болжээ. Сэтгүүлч хүн нэг л шүүмжлэлтэй үг дуугарвал өсөрхөөд унадаг. Хуучны, мэргэшсэн, тулхтай улстөрчид бол тэгдэггүй. Би Ерөнхийлөгчийг ч шүүмжилдэг. Тэр хүн эргэж уулзахдаа ямар нэг гомдол, дарамт шахалт үзүүлдэггүй. Хүрэлсүхийг би зөндөө л шүүмжилж байсан. Эргээд таарахад инээж л байдаг. Бат-Эрдэнэ гэдэг хүн бол дэндүү хорон, чимээгүй айхтар дарамт явуулдаг хүн байна. Би бол шууд л тэгж харж байна. Бөхчүүдийг хагалж хуваадаг шигээ олон түмнийг хагалж хуваах гэж байна. Дэндүү далд муу санаатай хүнээс л Сэцэн хааны хүн одоо Ерөнхийлөгч болох ёстой гэсэн эвгүй мессеж гарна гэдэгт одоо итгэж байна. Энэ хүний өс хонзонд өртвөл юу ч болж мэдэх нь. Зүгээр ажлаа хийж байгаа би хүртэл ажилгүй болох дээрээ туллаа. Тийм болохоор би мэргэжил нэгтнүүддээ хандаж, миний нийтлэлүүдийг хэвлэн нийтлэхийг уриалж байгаа юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (47)

  • yrnaa (49.0.205.136)
    ganchimeg bol setgvvl zvin mergeshsen biznesmen .c
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.10.21.33)
    мөнхбаясгалан боргилмаа гангаа ганчимэг хашчулуун өөр хэн хэнч билээ олон жил сэтгүүлзүйд ажиллаад нйигмийн сэтгүүлзүйг судлаад тархи угаагаад сурчихсан гарууд байнааа. баабар тэргүүтйэ энэ увагйү сэтгүүлчдэд ёс зүй гэж алга. авдаг цалин нь хүрдэг л байх гэхдээ оюун санааны хувьд үнэхээр хямд санагддаг шүү.
    2013 оны 06 сарын 16 | Хариулах
  • zochin (182.64.151.61)
    Ganshimegch ter, yarilts;***** ugdug Munkh ochir ch teneguud
    2013 оны 06 сарын 15 | Хариулах
  • Zochin (182.64.151.61)
    Chi dandaa zahilgaar ingej bichij bhaa boliochee Ganchimgee, chi sain setguulch bj bolnoo gehde zaavl neg tald n um bichih hergegui shde. AN iig demjdeg bj bolno shn magtaa dl bichne bizde, zaavl nuguu talyg n muulaad bh shard;agagaui tegte etrgui humuus hiideg songoltoo l hiih bolno , chi sonind um bichdeg davuu erhee hetruulen erhelj bolku shu. Chinii ner hund davhar unaj bgaag oilgooroi
    2013 оны 06 сарын 15 | Хариулах
  • dalai (95.209.166.187)
    chi odoo xvn muulchaa l dandaa magtuulch bx sanaatai aan setgvvlch baiyj es zvitei bai daa tenegee xvrelsvxiig zondoo l muul bichsen ineegeed l yvdag ch gexshig ....xvn xvn ynz ynz aan elbegdorjid ulaan tsaim dolignood chi bolioo za tegxeer yana gej sanasan xvvxen bee ... estoi sonin sanagdjixlaa gej...
    2013 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.18.214)
    Ganchimed hudaldagdsan setguulch
    2013 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.18.190)
    Baterdene hun muutai haramch er haya muutai er dee hairganii bisnes erhleed Hatan tuuliig shirgeesn nugeltei er dee
    2013 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    medehgui parkiin asuudlaas bolood unelhee bolison. burhan bolood irsen ch toohgui...
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.154.198)
    Тэмүүжин сайдыг "дарамтанд орлоо гэж сүржигнэх хэрэггүй, тийм зүйл байж л байдаг" гэж шүүмжлээд байсан хүн тэр зэргийн юманд хавчигдаж л гэнэ.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • сэтгүүлч-нийтлэлч (122.254.127.34)
    Уг нь Ганчимэг гайгүй сайн нийтлэлч-сэтгүүлч гэж боддог.Хэрвээ Тэрээр ийм маягаар хандаж байгаа бол итгэхэд хэцүү юм.Сэтгүүлч нэг талаас аврал эрж байгаа бол өөрөө нэг л биш гэсэн үг дээ,Ганчимэг ээ??
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • dolgor (122.201.18.49)
    huniig gadna uzemjees ni bicheed bgaa humuus uuriinhuu tarhinii turaaltaig tunhaglaad bhiimaa.Busdiig bish uuriinhuu her hemjeeg heleed bgaag oilgodoh ch ugui dee iim yumnuud
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    Oyunchimeg gej hvn l tanii esreg baahan yum hiisen gee biz dee medsen yumuu daa
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    good amjilt. bvv buuj ug
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • zochin (122.201.18.13)
    Ganchimegiig demjij bn.Bitgii buuj uguurei.Chi urgelj shudraga baidag.Demjij bgaa olon unshigch chini bgaa shuu.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.154.198)
    Та хүнд дарамтлуулах хүн мөн бил үү? Нэг л итгэхгүй байна. Хүчтэй, эрх мэдэлтэй хүнд л үйлчилдэг чинь бичсэн нийтлэлүүдээс чинь харагдаж л байдаг. Таны хийсэн ярилцлагууд үнэхээр сайн болдог. Гэхдээ сүүлийн үед бичиж байгаа зүйл чинь Элбэгдоржийг худлаа хэтэрхий магтахад зориулагдаад байгаа нь үнэн шүү. Олон улсын индэр дээр хоосон худлаа юм ярьчихаад эх орондоо ирээд өөр юм яриад байдаг хүнийг би л лав Монголын нэр хүндийг өргөсөн гэж үзэхгүй, ерөнхийлөгч болчихоод нэг л намы н дарга шиг ажиллаад албан тушаалаараа сүрдүүлээд байгаа хүнийг би л лав шударга гэж бодохгүй.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
    • чи боль оо. шал худал юм хичнээн оруулаад байгаа юм бэ?
      2013 оны 06 сарын 14
  • Зочин (202.9.47.132)
    Ter unenshu..Avargiin durgui neg hurchihvel evguidee.Har l daa ta nar..lugliigeel duhaaraa muuhai *****..ain.Gehdee Mongolchuudiin az bolohod daramtluulj darluulj bdag tsag ungursuun ta nariin ue duussan.Ene tenegees yundni aih bilee.Ter heden buhchuudee l ailga..odoo ch tanaas aidag gej yu ch baihavdee.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
    • ааа
      хүүе ээвАваргын дургүй хүрэхээр яадаг юм? нэг л айсан хүн дургүйгий нь хүргээд амаа таглуулсан юм байх даа хөөрхий минь
      2013 оны 06 сарын 14
  • баатармаа (202.55.191.35)
    энд сэтгэгдэл бичсэн хүмүүсийн бичсэн зүйлийг уншаад гутарлаа... энэ хүмүүс эрх нь зөрчигдөөд байхад л арзайж инээгээд баярлаж дэвхэрээд байх болтой юмаа... Бат-Эрдэнэ аваргааа баяр хүргэе та МАН-ын авилга,шударга бус байдлын дамжаанд амжилттай суралцаж байна даа......
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.230.218)
    Пөөх энэ коммэнт бичиж байгаа хүмүүсийн аль нь зөв, аль нь буруу юм бичээд байгааг үнэндээ ойлгохгүй байна. Ганчимэг эгч мөнгө угаагаад байна уу эсвэл үнэхээр дарамтлуулаад байна уу мань мэт сайн мэдэхгүй л юм байна даа.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.6.60)
    Ganchimegee tv5n Dagiimaa shig uerheldee unench bail daa tsagtaa chi MANii lideruudiig l magtan duuldag baisan sanagdahiin
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Оогий (182.160.8.14)
    Ганчимэг сэтгүүлч шиг амьдралтай юм бичдэг сэтгүүлч цөөн шүү хүнийг битгий нүүр царайгаар нь доромжил.Дотроосоо л гэрэлтэж байвал гадна талын үзэмжид нээх их санаа зовоод яахав дээ Би Ганчимэгийн бичсэн нийтлэл бүрийг алгасалгүй уншдаг.Сэтгэлээр унах хэоэггүй дэмжиж байна.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • tuulaihuu (202.126.89.210)
    hen ni heniigee demjih ni hunii l hereg shdee. ene setguulch buruu yariad bgaam bishuu/
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • иргэн (62.178.127.8)
    өөрийн сэтгэгдэлээ илэрхийлж юу бодож байгаагаа би бас хэлье. Танд ямар ч гоо үзэмж гэж юм алга аа. Би бодохдоо ийм эмэгтэй хүн байснаас үхсэн нь дээр гэж бодож байна. Хорвоо таныг ийм муухай ч төрүүлэх гэж дээ. Паглайчихаад байж байгааг нь. За би өөрийн сэтгэгдэлээ л илэрхийллээ шүү. Би үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ардчилсан оронд амьдарч байгаа.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
    • өө
      өөрөө хэнээс төрсөн юм бэ? өөгүй юм бол өөрийгөө харуул даа.
      2013 оны 06 сарын 14
  • zochin (103.11.192.34)
    nam namiin bair hesch guideg ***** baij yu ve chi
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • зочин (210.101.131.231)
    МАН-ныхан ҮНЭН сайтыг худалдаад авчихсан биздээ. тэднийг л жинхэнэ хөлсний комментчин гэх байхдаа.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • боль ёоо (210.101.131.232)
    БИД АРДЧИЛСАН НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙНА. Хний эрхэнд ингэж халдаж болохгүй ээ. Бичиж нийтлэх эрхийг нь язгаарлахаа боль.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.214.113)
    Ганчимэг намайг хүртэл аймаар гүтгэж байсан гүтгээч
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • өнөрөө (203.194.114.104)
    сэтгүүлчийн ажил бол өөрийн олж авсан үзэг мэргэжил хоёроо өөр зорилгоор ашиглаж болохгүй гэдгийг л энэ хүн одоо хүртэл ойлгомоор юм, чааваасдаа
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • 8989 (122.201.18.173)
    Oroo harin zakhialagtai yum khiigeed bga yum bishyy. Songuuliin umnu iimerkhuu yum bichih setguulch tanid harin NO bga yum bishyy. Urd n iimerkhuu asuudluudtai tulgarch l bsan bailgui tegekhdee ingej niitlel bicheed baidaggui bsan bizdee.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (115.21.236.3)
    awgai mini ***** mungunii komentchin boljee erguu chin uuriigoo yu gej bodoow shanagan horhoi mini
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Г***** (118.70.174.42)
    Зөв л шүүмжлэл хэлж, сайн л ярилцлага авсан байсан шдээ. Сонины удирдлага нь ингэж болохгүй шүү дээ. Ганчимэгийг дэмжиж байна. МАН-ынхан, дарга нар урд өмнө нь шүүмжлэлээс их айдаг байсан, одоо ч хэвээрээ юмаа. Аваргыг зөв шүүмжлэлд ингэж эмзэглэнэ гэж бодсонгүй. Уг нь шүүмжлэлийг хүлээж аваад миний ярьж буй үг анхнаасаа ийм утга санааг илэрхийлье гэж бодоогүй ээ, та нар ингэж ойлгож байгаа бол уучлаарай, ийм буруу үг дахиж хэлэхгүй ээ гэсэн бол маш их очков авах байсан байх даа. Тэгэхлээр аварга ингэж дутуу сэтгэж, бодож, мөн шүүмжлэлийг зөвөөр ойлгон хүлээж авахгүй харин ч эсрэгээр хонзогнож байна гэж үү?. !!!.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • VIC (122.201.27.2)
    Ганчимэг бол эрүүл хүн. Түүнийг дэмжицгээе
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (174.23.179.224)
    Hehe ene humuus ymmar aimar heldgiin be uneheer mundag yumaa setgegdel bichij bgaa humuus iliu goy bichjee
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.170.65.137)
    chamaig humus demjih bol guilgaltgui l demjine shuu dee. Teghed namaig demjij ogooch gj garchiglah hereg bsinmu
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.105.23)
    эрхэм эмэгтэй та сайн байна уу ,жирийн нэгэн иргэний тухай танд сэдэв олж бичих зав байлаа юу,өндөр сэнтийд гараад суучихсан албан тушаалтны талаар :но:-той мэдээлэл цуглуулж шиншилж яваад сурчихсан тэр мэдээллээ өөрийн эрх ашгийн төлөө ашиг хонжоо харж эсвэл дарамтлах хэрэгслээ болгоод сурсихсан эм хүн эх хүн гэхэд тун асуудалтай хүн дээ та муу муухай юм болгоныг хайж ирж шиншилсээр байгаад гаднах дүр төрх чин яг дотоод сэтгэл үзэл бодолтойгоо адилхан хав хар болчихсон хүн байна Наад захын жишээ таны ах Гансүх гэдэг луйварчны балаг мөрийг мөн ч олон удаа та дарга нарыг нь дарамталж хэвлэл мэдээллийн бай болгоно гэж сүрдүүлж замхруулж байсан даа ахыгаа хаана ажил хийдгийг сануулж өгүүлэх хүсэлтэй байна ,БҮХ ТАЛААСАА ХАВ ХАР БОЛЧИХСОН эмэгтэй та хими цэвэрлэгээнд өөрийгөө өгөх болсон бах шүүүүү
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • zlow (122.201.17.30)
    heregtei hereggui medeh medehgui umaa shumjilj suuhiin orond SAIHAN TUR! oort chin hregtei !
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
    • чи өөрөө хэн бэ?
      2013 оны 06 сарын 14
  • зочин (202.179.8.3)
    Би бол Монголын сэтгүүл зүйн 50 хувь, үлдсэн сэтгүүлчид дөнгөж 50 хувь гэж ярилцлага өгч байсан Ганчимэг аниаг хэн дэмжих юм бэ. Та бол Монголын захиалгат сэтгүүл зүйн загалмайлсан эх. Та өмнөх ерөнхийлөгч дарга нарыг магтан дуулж яваад цаадуулаа унахаар дэвсэлж хаяж сурсан хүн ш дээ.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Ганчимэгт (122.201.28.98)
    Нэгэн цагт Энхбаярыг долоож, түүний дараа Сү.Батболдыг долоож, түүний дараа Хүрэлсүхийн бүр их долоосон тэнэглэлд чинь удирдлагуудаас чинь цэг тавьсан байна. Маш зөв, ардчилал эрх чөлөө ярьж чадаж л байгаа бол үзгээ битгий үнэгүйгээр худалд, чам мэт дэлхийгээр нэг тэнэж яваа. Монголд учраас л чи амьдраад байгаагаа ойлго, ямар ч боловсролгүй булганы гахай.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
    • өө
      гахайтай харьцаад байгааг бодоход өөрөө бас нэг үүлдэр нь юм байна л даа ха ха
      2013 оны 06 сарын 14
  • zochid (49.0.140.244)
    Setguulchidee ev sanaagaa negtgetsgeey.Huuramch bagiig huu tatan haytsgaa.
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Сайн байна (103.11.194.58)
    өөрийн үзэл бодлоо илэрхийллээ гээд боож хаадаг нийгэм бол ардчилал биш. Сайн байна Ганчимэгээ Ардчилсан ерөнхийлөгчөө дэмжиж Ардчилалыг бүрэн утгаар нь хөгжүүлцгээе
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (75.156.71.182)
    Demjij bna. Bitgii buuj uguurei
    2013 оны 06 сарын 14 | Хариулах
    • Ganchimeg setguulchid
      Ug ni chi anhandaa mash sain bichdeg shudarga baisan. Udaahan ni chi hoolnoosoo salchihguin tuld ali aliniih ni eviig olj tal aldahguigeer bichdeg bolson. Chamaig oilgoj bnaa, MAN dangaaraa shahuu olonhi baihad chi tegehees uur argagui baisan baih. Odoo harin butsaad uuriinhuu durd orson bn. Bayar hurgeye. Shudarga shuluun baigaarai, ard chin asaalttai tank ardchilsan yurunhiilugch baigaa shuu, demjij bnaa
      2013 оны 06 сарын 14
    • дэмжиж байна. эмэгтэй хүн түүн шиг амжилттай явна гэдэг сэтгүүлзүйд хэцүү. үнэн ялна гэдэгт итгэ. элдэв хөгийн сэтгэгдлийг тоохооргүй хатуужсан гэдэгт итгэж байна
      2013 оны 06 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 3 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    5 цаг 52 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 4 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 19 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 27 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    6 цаг 55 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК