
Хурлаар Монгол улс дахь уул уурхайн салбарын эрх зүйн тулгамдсан асуудлууд, тухайлбал, байгалийн баялаг дахь эзэн орны байнгын бүрэн эрхийн зарчим, техник, эдийн засгийн үзүүлэлт, орон нутгийн хөгжлийн асуудал болон энэхүү харилцаанд хүний эрх, нийгэм, эдийн засгийн өмнө хүлээх хариуцлага, ашигт малтмалын олборлолтын үеийн экологийн эрх зүйн орчин, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт зэрэг асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэг явууллаа.