
Зөвлөгөөнөөр "Эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай" Эрүүл мэндийн сайдын 165 тоот тушаалын хэрэгжилт, эмнэлгээс шалтгаалсан халдварын хүн амын эрүүл мэнд, улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдалд нөлөөлж буй нөлөөллийг бууруулах, нянгийн эсрэг эм бэлдмэлийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, лабораторийн оношилгооны чадавх, тандалт, бүртгэл мэдээллийг сайжруулах, шийдвэр гаргагчид болон эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зэрэг тулгамдаж буй олон асуудлыг үндэсний хэмжээнд хэлэлцэнэ хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.