
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшиж түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 27-32 хэм, говийн бүсийн хойд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна гэж Цаг уур, орчин шинжилгээний газраас мэдээллээ.