АНУ-ын Майамид IJF-ийн Гран-при тэмцээнд өрсөлдөж буй Д.Баттулга дасгалжуулагчтай Монголын жүдочид эхний өдрийн тэмцээнд амжилттай зодоглолоо. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Хэрлэн өчигдөр аваргын алтан медаль хүртсэн бол 66 кг-д хүч үзсэн Б.Батгэрэл, эмэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдсөн А.Цолмон мөн хүрэл медалийн эзэн болжээ.
Майами дахь “Трамп Майами” цогцолборт болж буй уг тэмцээнээс медаль хүртсэн бөхчүүдэд чансааны 300, 180, 120 оноо олгох юм. Тэмцээнд Монголын баг эрэгтэй 10, эмэгтэй хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

Сэтгэгдэл (1)