АНУ-ын шинэ мисс өчигдөр тодорлоо. АНУ-ын 2013 оны миссийн тэмцээнд Коннектикут мужийг төлөөлж оролцсон Эрин Брэди түрүүлж, миссийн титэм өмсчээ. Тэрбээр 25 настай бөгөөд нягтлан бодогч мэргэжилтэй.

Лас Вегас хотын "Planet Hollywood" зочид буудалд өчигдөр болсон уг тэмцээнд 51 мужаас ирсэн үзэсгэлэнт бүсгүйчүүд оролцжээ. Өнгөрсөн жил энэ титмийг авсан Мэриландын гоо бүсгүй Нана Мэривэйтир түүнд алтан титмээ шилжүүлэн өгсөн юм.
Эрин Брэди багаасаа архи, хар тамхины эсрэг тэмцэж ирсэн бөгөөд өөрөө ядуу амьдралд өссөн учраас хүүхдүүдэд туслах хүсэлтэй байдаг тухайгаа тайзан дээр ярьсан нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн байна. Ийнхүү Эрин Брэди 2013 оны Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэлээ базааж эхлэх нь.

Б.Баяр