
Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуугийн нэрэмжит мэргэжлийн уран нугараачдын улсын анхдугаар уралдаан энэ сарын 21-23-ны хооронд Үндэсний циркт болох гэж байна. Уг уралдаанд нийт 70-аад уран нугараач оролцохоор бүртгүүлжээ. Шалгаруулалтыг явуулахдаа Олон улсын циркийн уран нугаралтын үзүүлбэрт ойртсон, шинэчлэл хийж баяжуулсан болон үзүүлбэрийн зохиомж, жүжигчний тоглолт зэргийг чухалчлан харах юм байна.